“Аваргуудын лиг” эргэн ирлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 07:42 цагт
Мэдээний зураг,

Энэ долоо хоногт спорт сонихогчдыг “Аваргуудын лиг”-ийн хэсгийн тоглолт, Үндэсний сагсан бөмбөгийн тойргийн тоглолтууд хүлээж байна. Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн хэсгийн дөрөв дэх шатанд мягмар гарагийн үдэш ОХУ-ын “Зенит”-Германы “Байер Ливеркузен”, Швейцарийн “Базель”-Болгарын “Лундогорт”, Портгалын “Бенфика”-Францын “Монако”, Германы “Дортмунд”-Туркийн “Галатасарай”, Испанийн “Реал Мадрид”-Английн “Ливерпуль”, Италийн “Ювентус”-Грекийн “Олимпиакос”, Шведийн “Мальмё”-Испанийн “Атлетико Мадрид”, Английн “Арсенал”-Белгийн “Андерлехт”, лхагва гарагийн үдэш Украйны “Шахтёр”-Беларусийн “БАТЭ”, Францын “ПСЖ”-Кипрын “АПОЭЛ”, Голландын “Аякс”-Испанийн “Барселона”, Испанийн “Атлетик”-Португалын “Порту”, Германы “Бавари Мюнхен”-Италийн “Рома”, Португалын “Спортинг”-Германы “Шальке 04”, Английн “Манчестер Сити”-ОХУ-ын “ЦСКА Москва”, Словений “Марибор”-Английн “Челси” багууд оноолт таарчээ.

Гурван тойргийн дараах байдлаар Испанийн “Реал Мадрид”, Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд” нэг ч хожигдолгүй хасагдах шатанд шалгарах нь бараг тодорхой болсон. Мөн Францын “ПСЖ”, Английн “Челси”, Португалын “Порту” багууд үлдсэн гурван тоглолтоос нэг хожил авахад л шөвгийн 16-д үлдэх боломжтой юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.