Гурил гурилан бүтээгдэхүүн яагаад хортой болдог вэ?

Twitter Print
2021 оны 04-р сар 29-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Гурил нь уураг, нүүрс ус зэргийг ихээр агуулдаг учир "тархи"-ны хүнс гэж үздэг. Гэхдээ гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээн дээр анхаарах зүйл бий.

Бараан өнгөтэй, бүдүүн ширхэгтэй гурил байгалийн тэжээллэг, амин дэмлэг байдлаа хадгалж байдаг. Тиймээс ийм гурил хүний биед тэжээл болохоос гадна эмчилгээний шинж чанар үзүүлдэг сайн талтай. Манай эмнэлэг гэхэд л хорт хавдартай, хүнд өвчтэй хүмүүстээ хальслаг ихтэй гурилаар хоол хийж өгдөг байх жишээтэй. Тиймээс бараан өнгөтэй, шим тэжээлээ алдаагүй гурилыг зөвхөн эмнэлэг сувилал, цагаан хоолны газрууд биш айл өрх бүр өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж заншихыг зөвлөж байна.

Ийм гурилыг хүнсэндээ хэрэглэх нь хорт хавдар болон цөсний элдэв өвчлөлөөс сэргийлэх, цөс цэвэрлэх гээд маш олон сайн талтай. Харин цагаан гурил хүний биед огт өөр нөлөө үзүүлдэг.

Хүмүүс цагаан гурилыг ихээр байнга хэрэглэвэл өвчин эмгэг эсэргүүцэх дархлаа нь буурдаг. Учир нь буудай аминдэм, эрдэс, энзим, уураг, фигмент, нүүрс ус, өөх тосны судал бүхий долоон давхраатай байдаг бөгөөд боловсруулах явцад бүх давхраа нь хальслагдаж, үр хөврөлүүд нь хаягдан голын цагаан хэсэг л үлддэг.

Өөрт байгаа шим тэжээлээ алдсан буудайн үр хүний биед ороод ямар ч идэвхгүй, зүгээр л гэдэс дүүргэх бүтээгдэхүүн болдог. Ходоодонд байгаа тэр илүүдэл зүйл бусад хоол, даавар зэрэгтэй нэгдэн хортой, хоргүй хавдар цаашлаад тархины өвчтэй болгодог тухай судалгаа байдаг.

"Хавдар судлалын үндэсний төв" эмч Д.Оюунчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.