
Өнгөрсөн ням гарагт Хойд Солонгос хоёр баллистик пуужин харвасан тухай БНСУ болон Японы талаас мэдээлж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Пхеньяныг бүс нутгийн нөхцөл байдлыг хурцатгаж байна хэмээн буруутгажээ.
БНСУ-ын Зэвсэгт хүчнээс мэдэгдсэнээр Пхеньян дунд зайн хоёр пуужин харвасан нь 500 км орчим замыг туулан далайд унасан байна. Японы Батлан хамгаалахын дэд сайд Тоширо Ино пуужингууд Японы эдийн засгийн тусгай бүсээс гадна унасан болохыг мэдэгджээ.
БНСУ-ын Зэвсэгт хүчнээс, "Хойд Солонгосын тал баллистик пуужингуудаа эгц өнцгөөр харвасан ба пуужингууд нь Японы тэнгист унасан. БНСУ болон АНУ-ын тагнуулын алба Хойд Солонгосын туршиж буй пуужинг сайтар судалж байна." хэмээн мэдэгджээ. БНСУ-ын зүгээс Пхеньяны пуужингийн туршилттай холбоотойгоор Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарлаж, Солонгосын хойгийн тогтвортой байдалд заналхийлж байгаа явдалд Пхеньяныг буруутгажээ.
Түүнчлэн Пхеньян өдөөн хатгалт хийж, цөмийн зэвсэг, пуужингийн туршилтаа явуулсаар байх нь Хойд Солонгосын өөрийнх нь дэглэмд аюултай гэдгийг анхааруулжээ.
Хэдхэн өдрийн өмнө Пхеньян хатуу түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүрийн туршилт явуулсан билээ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар уг хөдөлгүүр нь баллистик пуужинг хөөргөх үйл явцыг илүү хурдан болгох ба стратегийн шинэ зэвсэг бүтээх, цөмийн зэвсэг болон пуужингийн төслүүдийн хэрэгжилтийг хурдасгаж өгөх гэнэ.
Сохэ Хиймэл Дагуул Хөөргөх станцад өнгөрсөн пүрэв гарагт явагдсан уг хөдөлгүүрийн туршилтыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр хянажээ.
2022 он гарснаас хойш олон улсын хориг арга хэмжээг үл харгалзан Хойд Солонгос пуужингийн олон тооны туршилт явуулсан ба үүнд АНУ-ын газар нутагт хүрэх чадалтай тив алгасах баллистик пуужингийн туршилт хүртэл багтсан юм.
Өнгөрсөн 11-р сард Хойд Солонгос тив алгасах пуужин харвасан нь Японы эргээс 200 км зайд унасан билээ.
Бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Япон улс Дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа Батлан хамгаалахын салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр батлаад байгаа ба нийт 320 тэрбум ам. долларыг пуужин, шинэ зэр зэвсэг авахад зориулах аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.179.31.90) 2020-03-03 15:15Манай монголчууд энэ өвчнөөс айсандаа, цагаан сард бэлтгэж хүнс авсан хэдийгээ оркоор нь дуудаад доромжлоод байсан нөгөө ариун гэгээн өндөр хөгжилтэй өрнөдийн соёлтой улс нь орк бидэнтэйгээ адилхан л байдаг юм байна.
Хариулах