12-18 насны өсвөр насныханд Дельта хувилбарын халдварын эсрэг Pfizer вакцины үр нөлөө өндөр байна

Twitter Print
2021 оны 10-р сар 23-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

PFIZER ВАКЦИН 12-18 НАСНЫХАНД ДЕЛЬТА ХУВИЛБАРЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД 90% -ИАС ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БАЙНА/ИЗРАЙЛ

12-18 насны өсвөр насныханд Дельта хувилбарын халдварын эсрэг Pfizer вакцины үр нөлөөний талаар Израилийн судалгааны өгүүлэл нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: New Engl J Med. Oct 20, 2021 doi.org/10.1056/NEJMc2114290

Шинэ халдварын тохилдлын 95 гаруй хувь нь Дельта хувилбарын халдвар байж.

Вакцин хийлгэсэн 94,354 өсвөр насны хүүхдийг мөн ижил тооны вакцин хийлгээгүй хяналтын бүлгийн хүүхдүүдтэй ижилсүүлж анализ хийсэн байна.

Вакцины үр нөлөө нь эхний тунгийн тарилга хийснээс хойш 14-20 хоногийн дараа 59%, харин 21-27 хоногийн дараа 66%, 2-р тунгийн тарилга хийлгэснээс хойш 7-21 хоногийн дараа 90%-ийн үр дүнтэй байгаа нь тогтоогдсон байна.

Мөн шинж тэмдэг бүхий халдварын эсрэг вакцины үр нөлөө нь эхний тунг хийлгэснээс хойш 14-20 хоногийн дараа 57%, 21-27 хоногийн дараа 82%, 2 дахь тунг хийлгэснээс хойш 7-21 хоногийн дараа 93% болсон байна.

Дээрх үр дүнгээс Pfizer вакцин нь 12-18 насны өсвөр насныханы дунд дельта хувилбарын халдвар болон шинж тэмдэг бүхий халдварын аль алинд нь өндөр үр нөлөөтэй байгаа нь харагдаж байна.

Жич: Манай улс дахь хүүхдийн өвчлөл болон вакцинжуулалтын өнөөгийн байдал:

2021 оны 10-р сарын 21-ний өдрийн байдлаар Монгол улсад коронавируст халдвараар 0-17 хүртэлх насны нийт 97,903 тохиолдол бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 18.5%-ийг эзэлж байгаа юм байна.

Насны бүлгээр нь авч үзвэл 0-9 насныхан нийт хүүхдийн өвчлөлийн 59.9% байгаа бол 10-14 нас 28.2%, 15-17 нас 11.9%-ийг тус тус эзэлж байгаа бөгөөд үүнийг 0-9 насны бүлгийхэнтэй харьцуулахад харьцангуй бага гэж харагдаж байна. Магадгүй энэ нь вакцины үр нөлөө гэж үзэж болохоор байна.

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд КОВИД-19-ын эсрэг вакцинд 12-15 насны 182,710 хүүхэд, 16-17 насны 75,739 хүүхэд хамрагдаад байгаа гэнэ.

Эцэг эхчүүд маань 12-18 насны хүүхдүүдээ ковидын эсрэг вакцинд, харин бүх насны хүүхдүүдээ улиралын томуугийн вакцинд нь заавал хамруулаарай.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.