"Н.Номтойбаярын баавгай агнасан хэргийг шийдсэн"

Twitter Print
2013 оны 11-р сар 28-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын  эрүүгийн хэргийн талаар өмгөөлөгч  Н.Мандах өчигдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Хурлын үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шалгах ажиллагаа дууссан уу?

-Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Н.Номтойбаяр гишүүний холбогдсон эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжиж ирснийг нягтлаад мөрдөн байцаалтын явцад шалгах ёстой ажиллагааг дутуу хийсэн гэж үзсэн.сӨөрөөр хэлбэл яллах дүгнэлт үйлдүүлэх саналыг хүлээж авалгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Бидний зүгээс ч гэсэн хавтаст  хэрэгтэй танилцаад мөрдөн байцаах ажиллагаа  хуулийн дагуу тэнцвэртэй биш , шударга зарчимд үл нийцүүлэн явуулж улмаар яллах дүгнэлт үйлдэж прокурорт  шилжүүлсэн явдал нь гишүүнийг  хэрэг  хийсэн мэтээр хэтэрхий нэг талыг барьж  хэлмэгдүүлэн шалгасан  гэж үзэж гомдол гаргасан.

-Энэхүү танхайн хэргийг шалгаж байгаа байцаагч нь солигдсон гэсэн мэдээлэл чих дэлсэх боллоо. Энэ хэр үндэслэлтэй юм бэ?

-Энэ эрүүгийн хэргийг анхнаас нь шалгасан  мөрдөн байцаагч бий. Гэвч Н.Номтойбаяр гишүүн болоод миний бие  өчигдөр ажил дээр нь очиход тэр байцаагч нь  байгаагүй. Холбогдох хүмүүсээс  нь лавлахад, нөгөөх байцаагч гэнэт өчигдөр өглөө өөр ажилд томилогдсон гэж хэлж байна лээ. Тэгэхээр бидэнд хардлага төрөхөөс өөр арга алга. Үндсэндээ  мөрдөн байцаагчийг нь  өөр ажилд томилосноос болоод мөрдөн байцаалт  түр хугацаагаар зогсоход хүрсэн гэж ойлгож болно.

-Г.Нямдоржид  яллах дүгнэлт үйлдсэн тогтоолыг  өөрийн твиттер хуудсаараа дэлгэсэн явдлыг зарим нэг нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Үүнд та ямар тайлбар өгөх бол?

-Гишүүний зүгээс мөрдөн байцаалтын нууц задруулах байр суурьтай байгаагүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн хувьд 42 дугаар зүйлийн 42.3.8, 212..2 –т заасны дагуу хэргийн материалтай танилцах эрхийнхээ хүрээнд  дээрх алдаатай баримтыг олж мэдсэн.Түүнээс биш УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд олж аваагүй. Тийм эрх УИХ-ын гишүүнд байтугай УИХ-ын даргад ч байхгүй. 

-Нэмж  шалгана гэдэг нь хэрэгсэхгүй болсон гэсэн үг биш биздээ?

-Мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, хэт нэг талыг барьж ажилласан, хавтаст хэргийнх нь хуудас дутуу. Шалгах ёстой зүйлүүдийг шалгаагүй байна гэж хууль хяналтын байгууллагад шалгах хүсэлтийг  гишүүн Н.Номтойбаяр өөрөө тавьсан байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй ЦЕГ-ын дарга Т.Билэгтэд явуулсан. Энэ тухай  албан тоотын хуулбарыг өөрийн цахим хуудаснаа дэлгэсэн.

- Н.Номтойбаяр гишүүн баавгай агнасан хэрэгт холбогдсон. Тэр хэрэг нь юу болсон бэ?

-Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэргийг харьяа орон нутгийн хууль хяналтын байгууллага нь шалгаад дууссан. Шийдэгдсэн гэсэн үг.

Д.Цэнд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.