Мастит буюу хөхний үрэвсэл яагаад үүсдэг вэ?

Twitter Print
2020 оны 07-р сар 04-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Мастит гэж юу вэ?

Төрсний дараа хөх халдварын улмаас үрэвсэж эмзэглэл ихтэй болохыг мастит гэж нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн нэг талын хөхөнд тохиолддог бөгөөд хоёр хөх зэрэг үрэвсэх нь ховор байдаг. Үрэвсэл үүссэн хэсэгт улайх, хөндүүрлэж өвдөх, хүрэхэд хатуу, халуун болох зэрэг шинж тэмдгээс гадна халдварын ерөнхий шинжүүд илэрнэ. Халдварын ерөнхий шинж тэмдэгт амархан ядрах, өндөр халуурах, чичрүүдэс хүрэх зэрэг ордог.

Маститын шалтгаан юу вэ?

Маститын үндсэн шалтгаан нь хөхний толгой хагарах болон гэмтсэн үед түүгээр халдвар орох явдал юм. Мөн сүү удаан хугацаагаар хөхөнд хадгалагдах тухайлбал хөх зангирч хатуурах, сүүний цорго битүүрэх зэргийн үед сүү биед ээдэж халдвар үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Стресс, хэт ядрах зэрэг нь анх төрсөн эхчүүдэд мастит үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хөхний үрэвсэл ихэвчлэн төрсний эхний сард илэрдэг.

Маститыг хэрхэн эмчлэх вэ?

Өдөрт хэд хэдэн удаа хөхөө сааж, хүүхдээ ойрхон хөхүүлж хөхийг аль болох суллах хэрэгтэй. Үүний зэрэгцээ өвдөлт намдаах эм- ибупрофен хэрэглэж болно. Хэрэв дээрх шинж тэмдгүүд даамжрах хандлагатай байвал даруй мэргэжлийн эмчид хандаарай. Эмч танд өвдөлт намдаах эм, антибиотик эмчилгээ зөвлөхөөс гадна шаардлагатай дараагийн арга хэмжээг авах болно.

Ямар хугацаанд эдгэрдэг вэ?

Хэрэв танд халдвар байвал эрт оношлох тусмаа эмчлэхэд хялбар байхын зэрэгцээ хурдан эдгэх болно. Антибиотик эмчилгээ эхлэснээс 48 цагийн дотор нааштай шинж тэмдэг илрэх болно. Шинж тэмдэг арилсан ч гэсэн халдвар дахихаас сэргийлж эмчийн зөвлөсөн эмийг тухайн хугацааг дуустал үргэлжлүүлэн хэрэглээрэй. Хэрэв хөх хатуу хэвээрээ байх болон халууралт үргэлжилсээр байвал цаг алдалгүй эмчтэйгээ холбоо бариарай. Маститыг цаг алдалгүй зөв эмчлэхгүй бол хөхний буглаа болон хүндрэх бөгөөд мэс ажилбар хийх зайлшгүй шаардлага гарах болно.

Маститаас хэрхэн сэргийлэх вэ?

Маститаас сэргийлэх хамгийн зөв арга бол сайн амрах, эрүүл хүнс тохируулан хэрэглэх, ариун цэврийн дэглэм сахих юм. Мөн хөхөө хэт их сүүтэй байлгаж хатууруулж зангируулахгүй байх хэрэгтэй. Хэрэв хүүхдээ хөхүүлсний дараа хөх бүрэн сулраагүй байвал хөхөндөө иллэг хийж саан гүйцэт суллаарай.Хэт жижиг болон төмөр цагирагтай хөхний даруулга хэрэглэлгүй хөхүүл эхчүүдэд зориулсан даруулга өмсөөрөй.

Маститын үед хүүхдээ хөхүүлж болох уу?

Болно. Хөхний үрэвслийн үед хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэх нь чухал. Хэдийгээр хүүхэд хөхүүлэх үед хөндүүрлэж өвдөх зовиур ажиглагдах боловч хөхийг суллах нь цаашид зангирч хатуурахаас сэргийлэх сайн талтай.Ихэнх эмэгтэйчүүд хөхний толгой гаргах зориулалттай хэрэглэлийг хөх саахад зориулагдсан гэж буруу ойлгодог бөгөөд энэ нь хөхний зангиралтыг гаргаж чадахгүйн зэрэгцээ сүүний сувгийг хавагнуулж зангиралтыг улам нэмэгдүүлдэг сөрөг талтай. Харин үрэвсэл даамжирч буглаа болсон тохиолдолд хөхний сүүний шинж байдал өөрлөгдөх бөгөөд энэ үед хүүхдээ хөхүүлж болохгүй гэдгийг анхаараарай.

Эмч Б. Байгалмаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.46.97) 2022-12-09 00:50
      • 0
      • 0

      Хөхүүл биш хөх бугласан момо рентген харуулаад идээ тархсан хагалуулаад гайгүй болж байгаад л буцаад өвчин ороод байх юмаа. Яах ёстой юм бол

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.147) 2022-06-27 13:36
      • 0
      • 1

      Хөхний идээлсэн хатуу үрэвсэлийг яаж зүгээр болгох вэ мэсгүй зүгээр болох арга бдаг болуу өөрөөрөө идээ нь хагараахууу

      Хариулах

    • Зочин

      (202.126.90.116) 2022-10-25 20:11
      • 0
      • 0

      Сайн бну яаж идгээсэн бэ

      Хариулах

    • Алтантан

      (202.179.11.44) 2021-08-04 12:42
      • 1
      • 3

      хөхний идээлсэн хатуу үрэвсэлийг яаж гаргах вэ

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.68) 2021-06-19 21:57
      • 0
      • 0

      Миний хөх буглаад хагалуулсан юмаа. Одоо бараг эдгээд гоё болж байсан чинь эдгэж байгаа бараг аньчихсан шархнаас дахиад идээ гараад байх юм одоо яах вэ

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.100) 2020-12-06 15:30
      • 0
      • 3

      Хөхний идээлсэн хатуу үрэвсэлийг яаж гаргах вэ

      Хариулах

    • Заяа

      (202.55.188.40) 2020-05-19 18:48
      • 0
      • 0

      Хөх маань буглаад 10 гаран хонож бна аа антибиотикны харшилтай мертогел 8 цагийн зайтай хийлгэж бгаа дээрдэдгүй яах вээ

      Хариулах

    • Наранцэцэг

      (202.55.188.82) 2019-11-09 00:16
      • 0
      • 0

      Zangiraad xaturaad buglaad misd orson ymaldaa tgd nogo xoxn bas jaxan xaturaad baix ymaa ywal xatuuraxgv we tuslaj ognv

      Хариулах

    • Зочин

      (202.126.90.127) 2021-03-18 09:32
      • 0
      • 0

      Хаана хаглуулж бсн бэ

      Хариулах