Эргүүлд гарч байсан эмч бүсгүй төрөх дөхсөн эмэгтэйд тусламж үзүүлж, хүүхдийг нь эх барьж авчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 02-нд 18:29 цагт
Мэдээний зураг,

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, орон нутгийн зам тээврийн хөдөлгөөнийг хааж хөл хорио тогтоосон үед Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг жирэмсэн эмэгтэйг машинд эх барьж авчээ.

Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 1-ний 15:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын цагдаа, онцгой байдлын албан хаагчидтай хамт УБТЗ-ын Дархан зүтгүүрийн депогийн харьяа Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг сумын төвөөс нэлээд зайтай “100 модны пост” хэмээх газар ажил үүргээ гүйцэтгэж байжээ. Гэтэл Саруулбаяр гэх залуу төрөх дөхсөн жирэмсэн эхнэрийн хамт "Приус" маркийн машинтайгаа ирж, тэд хамтдаа эмнэлэг явсан аж. 

Гэсэн ч, төрөхийн өвдөлт нэгэнт эхэлсэн тул эмнэлэг хүрч амжилгүй жирэмсэн эмэгтэй машиндаа амаржсан бөгөөд эмч бүсгүй эмнэлгийн тусламж үзүүлж, хүүхдийг нь эх барьж авчээ. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хосууд 2250 гр охинтой болсон байна. 

Эх сурвалж:  “УБТЗ” ХНН

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (203.91.115.54) 2020-03-03 08:00
      • 0
      • 0

      Азтай гэр бүл байнаа. Бүгдээрэнд нь амжилт ,аз жаргад хүсье.

      Хариулах