
Камбож улсын Эрүүл мэндийн яам коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.
Камбожийг зорьж буй жуулчид нь өнөөдрийн байдлаар хэрэглэгдэж буй коронавирусын эсрэг вакцинуудын алинд нь ч хамрагдсан байж болох аж.
Хмер Таймс сонинд бичсэнээр Камбожийн эрх баригчид иргэдийг коронавирусын эсрэг ямар вакцин хийлгэснээр нь ялгаварлан гадуурхахгүй байх бодлого баримталж байгаа ба жуулчид ДЭМБ-д бүртгэлтэй эсвэл зөвхөн нэг улсад хүлээн зөвшөөрөгдсөн ямар ч вакцин хийлгэсэн байж болох аж.
Камбожид ирсэн жуулчид коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан гэсэн гэрчилгээ, PCR шинжилгээ сөрөг гарсан хариуг үзүүлэхээс гадна 7 хоног тусгаарлалтанд орох аж.
Камбож улсын хувьд хүн амаа AstraZeneca, Sinopharm, Sinovav болон Johnson & Johnson зэрэг компаниудын коронавирусын эсрэг вакцинд хамруулсан билээ.
16 сая хүн амтай тус улсын 80 гаруй хувь нь коронавирусын эсрэг вакцины эхний тундаа хамрагдаад байгаа ба ойролцоогоор 900 мянган хүн нь 3 дахь тундаа хамрагдаад байгаа аж.
Эх сурвалж: interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn