Шар буурцагны сүү хэнд хэрэгтэй вэ?

Twitter Print
2017 оны 03-р сар 02-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

Шар буурцагны машинаар маш олон төрлийн шүүс, зутанг хялбархан хийж болно. Жишээ нь, будаа, шар буурцагны сүү хийх, коктейл хийхэд зориулан самрын сүү хийх, мөн төрөл бүрийн зутан шөл хийх, аарц, чацарганы шүүс чанах гэх мэт. Шар буурцагаар мөн цэвэр тофү, дүпүг өөрийн гараар хийх боломжтой.

Шар буурцагны төрлийн хүнсийг зөвхөн цагаан хоолтнуудын идээ гэж ташаа ойлгох нь цөөнгүй. Маханд байдаг уургийг нөхөх цорын ганц шим тэжээлт ургамал нь шар буурцаг тул гол цагаан хоолтой хүмүүс махны орлуулагч болгон түгээмэл хэрэглэдэг юм. Иймд, зөвхөн цагаан хоолтнууд биш махыг өвөл зунгүй ихээр хэрэглэдэг болоод байгаа монголчуудын хувьд маш чухал, хэрэглэж заншвал зохих хүнс болно.

Гэрийн нөхцөлд өөрийн гараар гаргаж авсан шар буурцагны сүү нь дэлгүүрийнхтэй адил ямар нэг нэмэлт амтлагч, консервантгүй, илүү тэжээллэг, амттай, тэгсэн хэрнээ харьцуулшгүй хямд өртөгтэй билээ. Нэг литр буурцагны сүү хийхэд ердөө 50-100 грамм буурцаг хангалттай.

Зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеэ эрүүлжүүлэх хүсэлтэй хүмүүс

Амьтны гаралтай мах, өөх тогтмол хэрэглэснээр хүний судасны хананд холестерин аажмаар хуримтлагдаж, бидний сайн таних тархины, зүрхний судас хатуурах, цусан хангамж муудах, зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, харвах, тархины судас хатуурснаас унаж татдаг болох, цөс чулуужих зэрэг эмгэгийн эх үндэс болдог байна. Холестерин хүний биед ихсэхээрээ ихэвчлэн эрэгтэйчүүдийн судасны хананд наалдаж судасны хатуурал, зүрхний цусан хангамжийн системийн хямрал үүсгэдэг бол, эмэгтэйчүүдийн цөсний хүүдийд хуримтлагдан, чулуужих явцыг эхлүүлдэг ажээ. Шар буурцаг нь холестерин огт агуулдаггүйгээс гадна биеэс гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг тул тогтмол хэрэглэвэл дээрх өвчинд нэрвэгдэх эрсдэл буурна. 

Мөн дээрхээс гадна, шар буурцгийг тогтмол хэрэглэх нь түрүү булчирхай болон хөхний хавдраас урьдчилан сэргийлдэг гэж үздэг юм.

Лактозын харшилтай, чихрийн өвчтэй, эсвэл өвчлөх эрсдэлтэй хүмүүс

Үхрийн сүүнд байдаг лактоз буюу сахар шар буурцагны сүүнд байдаггүй. Иймд чихрийн өвчтэй, эсвэл чихрийн өвчин удамшиж болзошгүй хүмүүс тогтмол хэрэглэж занших нь цусан дахь сахарын хэмжээгээ хяналтад байлгах, ойр дотны хүмүүсээ өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Жингээ хасахыг хүсэгчид, турах дэглэм барьж буй хүмүүс

Шар буурцаг нь хөнгөн хэрнээ маш тэжээллэг, уургаар баялаг хүнс. Иймд, биеийн эрч хүчийг алдагдуулахгүйгээр уургийг нөхөх, урт хугацаанд дэглэм барихад маш чухал юм. Шар буурцгийн сүү маш өег тул өлсгөлөн мэдрэмжийг дарж, хоолны дуршлыг багасгадаг нь турах дэглэм баригчдад маш хэрэгтэй зүйл болно. 

Цагаан хоолтон хүмүүс

Шар буурцагны сүү нь хоолны нэр төрлийг олшруулахаас гадна үхрийн сүүг орлоно. Буурцагны сүүгээр тараг, йогурт, зайрмаг, крем, пудинг хийж болно. Мөн төрөл бүрийн жигнэмэгэнд ч оруулж болно. Ийм өргөн хүрээгээр хэрэглэж болдог, махыг орлож чадах тэжээллэг, ургамлын гаралтай ганц хүнс тул цагаан хоолтнууд их хэрэглэдэг.

Эмчилгээ, арчилгаа, сувиллын зориулалтаар хэрэглэх хүмүүс

Шар буурцагны машин нь шар буурцгийг маш сайн буталж жижгэлдэг тул тэр бүр сайн чанагддаггүй хальс, гадаргуу нь боловсруулагдаж, хүнсэнд илүү тэжээллэг чанарыг бий болгодог. Мөн сайн буталсан учраас чанах хугацаа эрс багасч, удаан, ялз чанаснаас болж алдагддаг витамины алдагдал буурна.

Шар буурцагны машинаар боловсруулсан хүнс ходоод гэдсэнд хөнгөн, амархан шингэдэг хэрнээ өег, тэжээллэг тул ходоодны шарх, гастрит болон хоол боловсруулах эрхтний бусад өвчлөлийн үед маш сайн эмчилгээ, сувилалын хоол болно. Иймд, хагалгааны дараах сувилгаа, урт хугацааны эмчилгээ, хоолны дэглэм барьж буй хүмүүст тэжээл, уургийг нөхөх юугаар ч орлуулашгүй хэрэгцээт хүнс юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Emch

      (202.126.89.199) 2017-03-03 17:41
      • 0
      • 0

      Дэлхийд тариалж байгаа шар буурцагны 98-99% нь Генийн өөрчлөлттэй байдаг учраас хэрэглэж болохгүй. Дэлхийн олон оронд болон ОХУ-д хориглосон байдаг шүү

      Хариулах

    • Зочин

      (2.96.130.62) 2015-12-17 16:23
      • 0
      • 0

      Shar buurtsag bolon tuugeer hiisen buteegdehuun uud bugd hortoi shuu manaihaan GMO gej sonsson bizdee

      Хариулах

    • ЗОЧИН

      (103.229.122.7) 2014-11-02 16:39
      • 1
      • 0

      БҮХ ХҮМҮҮСТ

      Хариулах

    • as

      (112.72.13.17) 2014-11-02 16:26
      • 2
      • 0

      shar buurtsag geeniin 00rchl0ltt0i hvnsnii bvteegdehvvn Orosod horgilson baidag

      Хариулах