Оросын суут зураач Карл Павлович Брюллов энэ өдөр мэндэлжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 23-нд 17:04 цагт
Мэдээний зураг,

220 жилийн өмнө буюу 1799 оны 12-р сарын 23-нд Оросын цуут зураач, академизм чиглэлийн яруу төлөөлөгч Карл Павлович Брюллов (1799 - 1852) Петербург хотноо уран баримлын багш, академич Павел Иванович Брюллов гэрт мэндэлжээ. 

1809 онд түүнийг Санкт-Петербургийн Урлагийн Академийн оюутан болоход түүний ах нар аль хэдийн уг сургуульд суралцаж байв. 19-р зууны эхэн үеийн Оросын урлагийн нэрт төлөөлөгчид залуу Брюлловын ховор авьяас болон хөдөлмөрч занг нь сайшаан магтдаг байжээ.

карл брюллов зурган илэрцүүд

Дэлхийн урлагийн ололт амжилтыг өөртөө шингээсний эцэст тэрээр урьд өмнө харагдаагүй өргөн хэмжээний зургуудыг бүтээж эхлэв. Брюллов урлаг бол дайн дажин, хувьсгал, байгалийн гамшиг гэх мэт онцгой нөхцөл байдалд аливаа хүнийг өндөрт гаргаж чадах хүчин хэмээн үздэг байжээ. Тухайлбал, тэрээр өөрийн «Последний день Помпеи» (Помпейн сүүлийн өдөр) зургаа 6 гаруй жил зурж, уг бүтээлдээ Апокалипсийн тухай өөрийн бодол санаагаа тусгасан.

Посольство России в Монголии-н зураг.

Өөрийн цаг үеэсээ түрүүлсэн тэрээр импрессионистуудтай тэрсэлдэн, нарны гэрлийн тусгалаар туршилт хийж, уран бүтээлийн амьдралынхаа сүүлийн хагаст геометрийн хавтгай орон зайтай ажиллаж байсан ба үүнийг нь модернист урсгалын зураачид залгамжлан авсан байдаг. 

Посольство России в Монголии-н зураг.

Урлагийн академидаа профессор болсон тэрээр шавь нарынхаа авьяасыг дэлгэрүүлэн хөгжүүлэхийг ихэд хичээдэг байсан ба түүний нэртэй шавь нар гэвээс Айвазовский, Федотов, Ге, Шевченко нарыг нэрлэж болно.

Посольство России в Монголии-н зураг.

карл брюллов зурган илэрцүүд

карл брюллов зурган илэрцүүд

карл брюллов зурган илэрцүүд

карл брюллов зурган илэрцүүд

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.