Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдөр

Twitter Print
2019 оны 12-р сар 29-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

XX зуун бол монголчуудын түүхэнд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, өөрчлөлтөөр дүүрэн он жилүүд байлаа.

Үүний эхлэл нь Манжийн дарангуйлалыг эсэргүүцсэн цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний тэмцэл хөдөлгөөн байсан ба 1911 оны 12 дугаар сарын 29 ны өдөр Монгол улс туурга тусгаар улс болсноо “Богдыг Монгол Улсын наpан гэpэлт, түмэн наст Богд эзэн хаан, Цагаан даp эхийг Улсын Эх дагина хэмээн өpгөмжлөн, мөн оны цолыг Олноо өpгөгдсөн, Их Хүpээг Нийслэл Хүpээ хэмээн нэpлэн, дундаа соёмбо үсэгтэй шаp тоpгооp хийсэн төpийн далбаа бүхий Монголын тулгаp төp нээсэн тухай” хэмээн түмэн олноо тунхаглан заpлажээ.

Аливаа улс гүрний тусгаар тогтнолын эрхэм бэлгэдэл нь Улсын сүлд, тамга, туг, далбаа байдаг билээ. Энэхүү 1911 онд тусгаар тогтнолоо зарласан Олноо Өргөгдсөн Монгол Улсын хамгийн түрүүнд шийдвэрлэсэн чухал зүйл нь дэлхийн нийтийн жишгийн дагуу "Төрийн далбаа"-тай болсон бөгөөд төрийн тэргүүн Богд хаан Монгол Улсын сүлд ямар байвал зохих тухайд төр болон шашны зүтгэлтнүүдийн санал бодлыг сонсож Анхдугаар Богдын зохиосон соёмбын титэм үсгэнд эзэн Чингисийн үеэс шүтэж ирсэн нар, сар, галын дүрсийг оруулан Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын сүлд бүтээх санал дэвшүүлээд түүнийг хэдэнтээ чуулан сайтар хэлэлцсэний эцэст Богд хаант Монгол Улсын төрийн хуулиар улсын тамга, туг далбаанд хэрэглэх сүлд тэмдгийг тогтооход соёмбо үсэг нь улсын сүлд болсон түүхтэй ба арга билгийг хослон төр улс, үндэс язгуурын шашнаа ариунаар мандуулах үзэл санааны бэлгэдэл болжээ.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Ийнхүү Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл болсон төрийн далбаа, цэргийн туг, далбааг бүтээж тэдгээрийн өнгө зүс, хэлбэр хэмжээ, дагалдах бэлгэдлийн зүйлс (сүлд, үсэг бичиг)-ийг тогтоон, улсын далбааг 3 ам (нэг нь 70 х 70 см), суурь дэвсгэр нь шар, “ум а хум” гэсэн үсэгтэй 3 улаан хэлтэй, шар өнгийн дэвсгэрийн голд гуутай бадамлянхуа бүхий “соёмбо”, сайн сайхныг бэлэгдсэн номын үсэг зэргийг товойлгон урлан хийсэн байна. Ингэснээр Монгол төрийн түүхэнд анх удаа 1911 оноос эхлэн төрийн далбааг орчин цагийн олон улсын төрийн үндсэн хэлбэр болох далбааны хэв загварт оруулан үйлдсэн байдаг.

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдөр зурган илэрцүүд

Мөн төрийн далбааг тэр үеийн төрт ёсны баярын өдрүүдэд айл өрх, орд сүм , яам тамгын газар мандуулж байхаар тогтоосон байдаг аж. Богд Хаант Монгол Улс бие даасан, туурга тусгаар улс гэдгээ гадаадын улс гүрнүүдэд нотлон харуулахын тулд төрийн сүлд, дуулал, тамга, одон, мөнгөн дэвсгэрт зэрэг олон зүйлийг шинээр үйлдсэн түүхтэй.

Baatar Batkhuyag

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.