Ливанд шатахууны үнэ дахин өсч, жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэн зам хаажээ

Twitter Print
2021 оны 10-р сар 22-нд 13:09 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн хямралтай тулаад буй Ливанд түлшний үнэ дахин нэмэгдэж, таксины хэдэн арван жолооч нар нийслэл Бейрутын төв талбай дээр автомашинуудаа зогсоон, талбайн хажуугаар өнгөрсөн төв замын хөдөлгөөнийг хаажээ.

Ливанд түлшний үнэ сүүлийн хэдхэн сарын дотор 10 дахин өсч, Ливаны төв банк түлшний импортод зориулж валют гаргахаа зогсоогоод байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн таксины жолооч Ханна Ибрагим, "Бид одоо яаж амьдрах ёстой юм? Таксинд суух хүн олдохгүй бид дэмий л зам дээр түлшээ үрж байна. Үйлчлүүлэгч оллоо гэхэд гарсан төлбөр дээр маргалдах энүүхэнд. Тэд ч биднийг уйлуулж, бид ч тэднийг уйлуулаад таардаг." хэмээн ярьжээ.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Ливаны фунтын ханш 90 хувиар унаж, ливанчуудын 3/4 нь ядуу амьдарч байна. Ливанд эдийн засгийн хямрал нүүрлэхээс өмнө таксины үнэ 1500 фунт буюу 1 ам. доллар байсан бол одоо 30 мянган фунт буюу 19.90 ам. доллар болжээ.

Таксины жолоочид Эрчим хүчний сайд Валид Файядад засгийн газраас бэлэн мөнгөний тусламж үзүүлэх тухай хөтөлбөр хэрэгжүүлэх хүртэл эсвэл иргэдэд уг хямралыг даван туулахад туслах арга замаа олох хүртлээ түлшний үнийг тогтвортой байлгаж өгөхийг хүссэн байна.

Хариуд нь Валид Файяд, "Би та бүхний зовлонг ойлгож байна. Бид арга шийдэл олохыг хичээж байгаа ч та бүхэнд хоосон амлалт өгч чадахгүй." хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.