Адууны мах нь цусны даралт, хорт хавдар зэрэг өвчинд нэн тустай

Twitter Print
2018 оны 01-р сар 14-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Амьд бие махбодийн оршин тогтнохын vндэс суурь нь хоол тэжээл. Идээ ундааг зөв хэрэглэвэл бие махбодийг тэжээн төлжvvлэх чухал суурь болдог ч буруу хэрэглэвэл бие махбодид vлэмж их хохирол учруулдаг юм. Монголын уламжлалт анагаах ухаанд идээ ундааг өвчнийг анагаах дөрвөн эрдмийн тэргvvн ерөндгөөр vздэг ч өвчин vvсгэх дөрвөн нөхцлийн гуравдугаарт тавьсаар иржээ.

Идээ ундаа хэдийгээр амьдрахуйд бие махбодийн шим тэжээл болох боловч хvний биед эс шингэснээс шалтгаалан доторын өвчин vvсгэдэг байна. Иймийн учир идээ ундааны зохист хэрэглээгээр махбодийг зохицуулан тамир тэнхээ төлжvvлдгийг монгол анагаах ухаанд хамгаас илvv чухалчлан vзнэ. Идээ ундааны туслах ба хорлох ёсыг сайтар мөрдвөл хvний бие махбодийг тэжээн төлжvvлж урт наслуулж, эрvvл саруул амьдруулж чадна.

Хvний сэтгэл санаа, гоо vзэмж хоол унднаас ихээхэн шалтгаалдаг юм шvv дээ. Эрдэмтэд хvний бие махбодид vvсч болох өвчний 60-н хувь нь хоол тэжээлийн замаар vvсгэгддэг буюу буруу хооллосонтой холбоотой байдгийг тогтоожээ. Зөв хооллосон хvн арваас хорин жил илvv урт насалдаг гэнэ. Монголчууд жилийн аль ч улиралд махан хvнсийг өргөн хэрэглэдэг. Бидний өдөр тутам хэрэглэдэг махан бvтээгдэхvvн бие махбодид ямар нөлөө vзvvлдгийг одоо сонирхцгооё.



Vхрийн мах. Энэ мах нь тослог, амтлаг сэрvvн чанартай. Биеийг шимжvvлэх, хий хавсарсан халууныг дарах бөгөөд жил өнжөөж хэрэглэвэл хий дарах сайн талтай. Шим тэжээлийн хувьд тэгш чанарын, бvлээн байдаг тул голдуу өвөл хаврын улиралд хэрэглэвэл зохимжтой.

Тэмээний мах. Амтлаг бөгөөд хорыг тайлах, хижгээс сэргийлэх сайн талтай. Тэмээний махыг сайн хэрэглэвэл цээж дvvрэх өвчинг эмнэдэг. Тэмээний яс шээс хаагдсаныг засна. Ялангуяа хавтгайн тосыг хайлуулаад 50 гр усаар даруулж өлөн элгэн дээрээ уувал настай хvний хөл гарын шөрмөс татдаггvй. Тэмээний өөх өрөөл татах өвчин, хорт хавдар зэрэг өвчнийг засна.

Адууны мах. Амтлаг халуун болохоор илчийг vvсгэх, бөөр бэлхvvсний хvйтэн шар усыг арилгах, идээ бээрийг зогсоох хатаах зэрэгт сайн байдаг. Адууны мах халуун чанартай учир царцдаггvй. Хоол хvнсэндээ тvгээмэл хэрэглэдэг хvмvvс цусны даралт, хорт хавдар зэрэг өвчинд барагтай бол өртдөггvй.

Тураг гөрөөсний мах. Олонх нь амтлаг гашуувтар бөгөөд хөнгөн сэрvvн чанартай. Тамирыг тэнцvvлж хавсарсан халууныг арилгадаг. Бугын хосонд өөхийг нь чихэж шарж идэхэд хорт хавдар vе мөч хөшиж өвдөхөөс сэргийлнэ.

Зэрлэг гахайн мах. Амтлаг, хvнд, тослог тул нойрсуулах алжаал ядаргааг тайлах, хоолонд дурлуулах, дусал хvчийг нэмэх чадалтай хvний биед нэн чухал хэрэгцээтэй амьтан юм. Зэрлэг гахайн цөсийг архиар даруулан уухад шээс хаагдсаныг тавиулна. Мөн цөсний чулууг унагаж, солио өвчнийг эдгээдэг.

Туулайн мах. Амтлаг гашуун, ширvvн чадалтай энэ мах ходоодны илчлэгийг vvсгэх, хvйтнээр суулгахыг зогсооно. Өндөр настай хvн хэрэглэхэд нэн тохиромжтой. Туулайн мах зvрх, элэг дэлvv, бөөрний өвчнийг анагаах чадалтай.

Тарвагны мах. Тослог, хvнд, бvлээн чанартай тул "чийгийн өвчин, хvйтэн хий, ходоодны өвчин, бөөрний өвчнvvдийг арилгадаг. Хvний бие махбодид нэн хэрэгтэй бодис агуулна. Тарвагны махны өөх гавлын яс, элэг цөс, шvд, давсаг зэргийг эмнэх эмэнд оруулдаг.

Чонын мах. Vргэлж идэх амьтны мах биш боловч эмчилгээний зориулалтаар хvнсэнд хэрэглэнэ. Чонын мах хvйтэн хийгээр толгой өвдөхийг намдааж шингээх чадварыг сайжруулан хvч чадварыг сэлбэдэг. Чонын ходоод нь ходоодны хvчил багадсан, хилэн хоолой хавдах, сахуу өвчнийг анагаах чадалтай.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • махчин монгол

      (66.181.164.214) 2017-02-03 12:01
      • 0
      • 0

      нэгэнт мэдээлэл өгөх бол ард түмэн ихээр хэрэглэдэг хонь,ямааг нь бас багтаахгүй дээ ккк

      Хариулах

    • Зочин

      (103.10.20.34) 2016-11-22 10:12
      • 0
      • 0

      Хамгийн зохимжтой ямар ч үед идэж болох мах бол 1.үхрийн мах 2.Хонины мах.Хүн ер нь яаг хөдөлгөөндөө тааруулж хооллох нь зөв байдаг.Бусад малын махыг биеийн хүчний ажил хийдэг хүмүүс түлхүү идэх нь зөв

      Хариулах

    • oochko

      (45.49.155.94) 2016-01-06 10:20
      • 0
      • 0

      amitanii garaltai zuil bol hudlaa tsuurhal orchin ued amitan alj emchilgeen hereglene gedeg ineheer buruu shuu.

      Хариулах

    • йбггиш

      (202.21.106.166) 2015-11-01 11:00
      • 0
      • 0

      адуу дох болсоэ гэсэн үү

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.243) 2015-11-01 18:39
      • 0
      • 0

      Тиймээ манай бөгсний хий нь арилаагүй шинэ цээж баячууд гаднаас хурдан морь оруулж ирж бна гээд бөөн дох-той адуу оруулаад ирсэн нөгөөх нь Монгол адуунд халдсан.нийлүүлгийн өвчин гэж нэрлэдэг юм гэнэлээ.одоо дох.-той адуунй мах иднэ гэсэн үг.зарим аймгийн адууны 50-60 хуьд нь халдсан юм билээ.энэ ч одоо дүүрч нөгөө оруулсан томчууд маань өөрсдөө дохтой болчихоогүй бол яахав

      Хариулах