Бүртгэлтэй ажилгүй иргэд 20.4 мянга байна

Twitter Print
2019 оны 10-р сар 19-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 9 сард ажилгүй 58.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 15.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 47.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.1 (9.3%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 (6.6%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 622 (4.2%) хүнээр өсчээ.

Үндэсний Статистикийн Хороо-н зураг.

Үндэсний Статистикийн Хороо-н зураг.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.