Хөхүүл хүүхэдтэй ээжид тун ч хэрэгтэй 8 зөвлөгөө

Twitter Print
2023 оны 05-р сар 17-нд 14:44 цагт
Мэдээний зураг,

Хөхүүл ээж болгон дөнгөж төрснийхөө дараа хөөрхөн бяцхан үрээ бодоод өөрийгөө мартдаг шүү дээ. Гэтэл хөхүүл хүүхэдтэй ээжийн бие одоо сул, анхаарал тавих зайлшгүй шаардлагатай байдаг тул дараах 6 зөвлөгөө заавал хэрэгжүүлээрэй.

1. Өдөр бүр шинэ ногоо, жимс идэх хэрэгтэй. Хоол хүнсэнд агуулагдах аминдэм, эрдэс бодис хүний биед хурдан шимэгдэж, таны биеийг тэнхрүүлнэ

2. Өдрийн цагаар 2-3 цаг заавал унтаж амраарай. Унтаж амрахад сүүний гарц сайжирдаг

3. Өдөрт 30-60 минут өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийж, сэтгэл санаагаа сэргээж байгаарай. Төрсний дараа дааврын тогтолцоо өөрчлөлтөнд орсонтой холбоотойгоор сэтгэл санаа тогтворгүй байдаг тул сэтгэлээ үргэлж баясгаж, сайн сайхан мэдээ сонсож байхыг эрхэмлээрэй

4. Одоо мамагаа гаргаад, бие тань хөнгөн болсон тул өдөрт 30-40 минут дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Ялангуяа хэвлийн булчинг чангалах дасгал сайн хийгээрэй. Мөн гэдэсний даруулга зүүхээ мартуузай.

5. Өдөрт 8 аяга буцалсан усыг өдрийн турш хувааж уугаарай. Ус уухад биеийн шингэн нөхөгдөж, сүүний гарц сайжирч, арьс тань улам сайхан болно.

6. Хөхүүл болсон тул аминдэм, эрдэс бодисоо нөхөж авах шаардлага гарна Иймээс та хөхүүл ээжийн Мультивитаминыг 3 сар үргэлжлүүлэн уугаарай.

7. Төрсний дараах 14 хоногт ариун цэврээ сайтар сахиж, бэлэг эрхтнээ урдаас арагш чиглэлтэй буцалсан бүлээн усаар угаарай. Янз бүрийн өнгө, үнэртэй эмэгтэйчүүдийн саван битгий хэрэглээрэй. Хэрэв ямар нэг оёдолтой төрсөн бол шархаа сайн цэвэрлэж, шархны боолтоо өдөр бүр солиулж боогоорой.

8. Төрсний дараа ихэнх ээж нарт цус багадалт үүссэн байдаг тул төмрийн бэлдмэл нэмэлтээр уугаарай Гол нь хоолны дараа ууна гэдгээ битгий мартаарай.

Natures Aid

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.