Ирэх сард АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 200 хүртэлх төгрөгөөр буурна

Twitter Print
2020 оны 03-р сар 19-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

АИ-92 шатахууны үнэ өчигдрөөс литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурч байгаа талаар АМГТГ(Ашигт малтмал, газрын тосны газар)-аас мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар мэдэгдэл хийж, ирэх сард шатахууны үнэ литр тутамдаа 200 хүртэлх төгрөгөөр буурах боломжтой болсныг мэдээллээ. Тэрбээр "Шатахууны үнэ тодорхой үе шаттайгаар 50-100 төгрөгөөр буурч байна. Цаашдаа 200 хүртэлх төгрөгөөр буурна. Дэлхийг хамарсан цар тахлаас үүдэн газрын тосны үнэ тасралтгүй буурч байна. Одоогоор түүхий брент тосны үнэ 22 ам.доллар хүртлээ буурч, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт хүрээд байгаа. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар Засгийн газрын шийдвэрийн хүрээнд цаашид газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулахаар ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 200 орчим төгрөгөөр буурах боломжтой" гэлээ. 

Дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул одоогоор үнэд өөрчлөлт орохгүй ч, цаашид буурна гэдгийг салбарын сайд хэлсэн юм. ОХУ-аас 2020 оны эхний гурван сарын байдлаар нийлүүлсэн шатахууны хилийн үнийг аргачлалын дагуу тооцож үзэхэд шатахууны төрөл тус бүрээс литр тутамдаа 120 төгрөгөөр буулгах боломж хэдийн бүрджээ. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа шатахууны хилийн үнэ өмнөх сартай нь харьцуулахад энэ сард бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 58-86 ам.доллараар буурч, Аи-92 автобензин 569 ам.доллар/тн, лизелийн түлш 566 ам.доллар/тн болоод байна. Монгол Улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг ч хэрэглээ жил ирэх тусам өсч байна. 2018 онд 1,4 мян/тн, 2019 онд 1,7 мян/тн автобензин, дизелийн түлш импортлосон нь 14 хувийн өсөлтийг харуулжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.