Хинамацүри буюу охидын баяр

Twitter Print
2020 оны 03-р сар 03-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Охин хүүхэдтэй Япон гэр бүлийн хувьд нэгэн чухал баяр бол охидуудыг эрүүл энх, жаргалтай өсч бойжихыг бэлэгдэн 3-р сарын 3–нд тэмдэглэдэг, эртний уламжлалт Хинамацүри буюу Охидын баяр юм.

Энэ өдөр охидууддаа зориулан айлууд хина нингёо хэмээн нэрлэгддэг гоёмсог хүүхэлдэйнүүдийг улаан хивсэнцрээр бүрж шат маягаар 3, 5, 7 тавцан давхарласан тавиур дээр өрж тавин чимэглэдэг. Энэхүү тавиураа жүрж болон тоорын цэцэг дэлбээгээр чимэглэнэ. Энэхүү гоёл чимэглэл бүхнийг энэ баярт зориулан нээгдэх Хина но ичи буюу Хина баярын зах дээрээс худалдаж авдаг.

Охидуудынхаа баярт бэлтгэн зах дэлгүүрээр явах аав ээжүүд хоорондоо ярьж хөөрөлдөн, өмнө нь худалдан авсан гоёл чимэглэлээ хэрхэн хадгалж байгаа болон энэ жил ямар хүүхэлдэй авах гэж байгаа зэргээ нэг нэгэндээ сонин болгон ярьж уулзалдах нь тэдний хувьд бас л нэгэн баяр болдог. Энэ баяраар охидууд гоёмсог сайхан кимоно өмсөж, айлд зочлон, нэг нэгэндээ бэлэг барьцгаана. Баярын өдөр охидууд амттан, будааны мочи гурилаар хийсэн боов идэцгээнэ. Баяраар аав ээж нь үндэснийхээ хувцсаар гоёсон охидууддаа зочид гийчидтэй хэрхэн зөв харьцаж мэндчилэх, биеэ яаж авч явахыг нь зааж сургадаг.

Japan sudlaach Tumurbaatar-н зураг.

Гоёмсог сайхан хүүхэлдэй тоглоомын чимэглэл, үндэсний хувцас кимоно, амттан идээ будаа, зөв сайхан мэндчилгээ хүндэтгэлийн үг хэллэг сурах гэх мэт Хина баярын уур амьсгал нь Япон охидуудын хувьд насан туршдаа үл мартагдах сайхан үйл явдал болдог билээ.

Japan sudlaach Tumurbaatar-н зураг.

Япон судлаач Д.Төмөрбаатар 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.