Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүнээрээ үлдэхийг хүссэн бололтой

Twitter Print
2014 оны 10-р сар 31-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр хаалттай хуралдсан Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Н.Алтанхуяг намаа төлөөлөн МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээнийх нь хүрээнд намынхаа даргын ажлаа өгөх тухай асуудлыг өдөржин хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байна. Өчигдөр хуралдсан бүлгийн хуралдааны үеэр "Шонхор" болон "МоАХ" фракц Н.Алтанхуягыг намын даргын ажлаа өгөх ёстой гэдгээ шууд илэрхийлсэн бол, Н.Алтанхуягийн толгойлдог "Алтан гадас" фракцынхан намын даргын суудлыг нь өгүүлэхгүй гэжээ. Тус асуудлыг бүлэг дээр шийдлээ ч Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-оор дахин хэлэлцэх шаардлагатай учир энэ долоо хоногтоо Н.Алтанхуягийн асуудлыг бараг шийдэхгүй бололтой.

Өчигдрийн бүлгийнхээ хуралдаан дээр Н.Алтанхуяг: “Намын даргаа өгөөд Ерөнхий сайдаа үргэлжлүүлэн хийе” гэсэн санал гаргасан гэх мэдээлэл байна. Түүний энэ санал ч намын дүрэмтэй харшлах асуудал тул бүлгийнхэн нь ч гэсэн яаран шийдвэр гаргаагүй бололтой. Ингээд өчигдөр хуралдсан бүлгийнхээ хурал дээр дорвитой зүйл хэлэлцэн байр сууриа нэгтгэж чадаагүй гэнэ. Харин өнөөдөр уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ажээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.