Хеликобактертай үед ямар шинж тэмдэг илрэх вэ

Twitter Print
2020 оны 10-р сар 11-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

Helicobacter pylori (H.pylori)–элбэг тохиолддог бактери юм. Зарим тооцоогоор энэ дэлхийн хүн амын 50 хувь нь энэ бактерийг тээж явдаг ба ихэнх нь үүнийгээ мэддэггүй байна.

Энэ бактери ходоод, хоол боловсруулах эрхтнүүдэд, салстад байх учир дархлааны эд эс тэдэнд хүрч үйлчилж чаддаггүй юм. Бие организм дахь фермент болон тэжээллэг бодисыг ашиглан өсөж томрох энэ бактери нь бас ялгадсаа үлдээж энэ нь биед хор болон үлдэнэ. Ийм байдлаар энэ бактери эд эс болон митохондрийг гэмтээж хүнийг архаг ядаргаатай болгож, үрэвсэл бий болгодог.

Халдвар авсан шинж:

Хеликобактерийн халдвар авсан хүнд ямар ч халдварын шинж илрэхгүй байж болох бөгөөд хэрвээ танд доор дурдсан шинжүүд илэрвэл бактери болон шимэгч хорхойн шинжилгээ өгөөрэй. 

  • Дотор муухайрах

  • Өтгөн хар өнгөтэй байх

  • Улаан эс бага байх

  • Дутуу хооллох болон үүнээс шалтгаалан дутагдалд орох Эд эсийн гэмтэл болон үрэвсэл

  • Ядрах

  • Байнга хэхрэх

  • Гэдэс хийгээр дүүрэх

  • Гэдэс өвдөх

  • Ходоодны шүүснээс үүсэх шарх

  • Ходоодны үрэвсэл

  • Амнаас эвгүй үнэртэх

  • Хоолой боогдох

  • Арьсны элдэв өвчин

Иймд байгалийн амьд пробиотик бактертай ундаа ууж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж ашигтай бактерийг дэмжин ашиггүй бактерийг устгаж байх хэрэгтэй.

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.