Ц.Элбэгдорж, З.Энхболд нарын ачаар АН-ынхан Н.Алтанхуягаа хамгаалж үлдэхээр болов

Twitter Print
2014 оны 10-р сар 31-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын бүлгийн хуралдаан өчигдөр хаалттай болов. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн гэж эх сурвалж хэллээ. Ингээд намын бүлгийн гишүүдийн олонхийн саналаар ерөнхий сайдыг огцруулахгүй байхаар тохирчээ.  Н.Алтанхуягийг огцруулснаар өнгөрсөн хоёр жилийн хичээл зүтгэл талаар болно гэж үзсэн байна. 

Ер нь тэгээд Ардчилсан нам УИХ-ын сонгуульд олуулаа болсон, 21 аймгийн 16 аймагт Ардчилсан нам засаглаж байгаа нь Н.Алтанхуягийн ач гавъяа хэмээн ярьжээ. Ганц нэг гишүүд Н.Алтанхуягийн эсрэг байр суурьтай байсан ч олонхиороо Н.Алтанхуягаа хамгаалж үлдэж чадсан байна. Н.Алтанхуягийг авч хаях нэрийдлээр Ардчилсан намыг арчиж хаях гэсэн улс төрийн явуургүй тоглоомын золиос болох ёсгүй гэж намын гишүүд үзсэн гэнэ. Энд хэлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарын тус дэм ч байсныг үгүйсгэхгүй гэх мэдээлэл бий. Төрийн гурван өндөрлөг сэм уулзахдаа Н.Алтанхуягтаа ямар ч байсан ерөнхий сайдын суудлаасаа бууж, буух буухдаа улс орныг доройтуулсан, ард түмнийг хоосруулсан гэх нэр зүүж огцорч болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсөн гэх.

Ардчилсан намынхан намын даргынхаа нэр төр, цаашлаад намынхаа ирээдүйн карьерийг бодож бөөнөөрөө ухаантай байхаар шийдсэн тухай яриа ч төрийн ордонд дэгдэж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.