
Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн дуртай тэмцээн NBA-ийн шинэ улирал хоёр хоногийн өмнө эхэлсэн. Өнөө цагийн төгс тоглогч Т.Данкан багтайгаа нэг жилийн 10.3 сая ам.долларын гэрээ байгууллаа. 1997 оны драфтын №1 сонголтоор “Сан Антонио Сперс”-т ирж байсан тэрээр 17 жил мэргэжлийн лигт тоглохдоо 1999, 2003, 2005, 2007, 2014 онд аварга, 1999, 2003, 2005 оны финалын үнэ цэнэтэй тоглогч, 2002, 2003 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 14 удаа бүх оддын тоглолтонд сонгогдон оролцож, 2000 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч зэрэг маш олон дээд амжилтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн шилдэг сагсан бөмбөгч билээ.
Хуучин багтайгаа гэрээгээ сунгасан бусад тоглогчдын тухай дурдахад “Бостон Селтикс”-ийн Э.Брэдли, “Сан Антонио Сперс”-ийн П.Миллс, Б.Диав, “Майами Хит”-ийн М.Чалмерс, К.Бош, Д.Уэйд, “Торонто Рэпторс”-ын К.Ловри, “Лос Анжелес Лэйкерс”-ын Ж.Хилл, “Вашингтон Визардс”-ын М.Гортат, “Даллас Маверикс”-ын Д.Новицки, “Нью Йорк Никс”-ын К.Энтони төрөлх багтайгаа таван жилийн 120 сая ам.долларын гэрээ байгуулсан аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505