Мянга мянган каталончууд Испаниас салан тусгаарлахын төлөө жагсч байна

Twitter Print
2019 оны 10-р сар 16-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Испаниас салан тусгаарлах хүсэлтэй мянга мянган каталончуудын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Жагсагчид Барселона хот дахь засгийн газрын байр луу дайран орох гэж оролдсоноос болж жагсагчид болон цагдаа нар хооронд мөргөлдөөн үүсчээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан ба 3 хүнийг баривчилсан байна. Үймээний үеэр гэмтсэн 9 хүн эмнэлгийн тусламж авсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн онцолжээ. Каталончууд нийслэл Барселона хотоос гадна Каталоны Жирона болон Таррагона хотуудад ч мөн жагсаал зохион байгуулсан байна.

Испанийн эрх баригчид жагсаалыг хэн зохион байгуулж байгааг олж илрүүлэхээр ажиллаж байгаа ба жагсагчид гар утасны аппликэйшн ашиглан хоорондоо холбогдож байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Өнгөрсөн даваа гарагт Испанийн Дээд шүүхээс 2017 онд Каталоны өөртөө засах орныг Испаниас салан тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах ажилд оролцон, ард иргэдийг турхирсан хэргээр Каталоны өөртөө засах орны хэд хэдэн эрх баригчдад 9-13 жилийн хор ял оноох шийдвэр гаргасан нь каталончуудын бухимдлыг төрүүлсэн байна.

Image result for Catalan protests: Fresh clashes after Spain jails separatist leaders

Ингээд даваа гарагийн орой мянга мянган жагсагчид Барселона хотын нисэх онгоцны буудал руу хүрэх замыг хааж, жагсагчид болон цагдаа нар хооронд мөргөлдөөн үүссэн байна. Онгоцны буудал дээр үүссэн эмх замбараагүй байдлын улмаас 100 гаруй нислэг хойшлогджээ.

Image result for Catalan protests: Fresh clashes after Spain jails separatist leaders

1000 гаруй жилийн түүхтэй Каталоны өөртөө засах орны эрх баригчид каталончуудын татварт өгсөн мөнгөний дийлэнх нь Испанийн ядуу иргэдэд зориулагдаж байна хэмээн Испанийн эрх баригчдыг шүүмжлэн, Испани улсын мэдлээс гарч, тусгаар улс байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн билээ. Испанийн зүүн хойд зүгт байрлах Каталоны өөртөө засах орон нь 7.5 сая хүн амтай бөгөөд өөрийн гэсэн хэл, далбаа, төрийн дуулал болон парламенттай билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.