
ӨДӨР БҮР ХЭВШҮҮЛБЭЛ ЗОХИХ ЭНГИЙН БОЛОВЧ ХҮЧИРХЭГ 12 ДАДАЛ
Хамгийн энгийн эдгээр дадлыг хэрэгжүүлэхэд ердөө хэдхэн хором зарцуулагдах ч гарах үр дүн нь таны төсөөлснөөс ч илүү гэдгийг баттай хэлье.
1. Орой унтахаар хэвтэхийнхээ өмнө тархиндаа ~ Маргааш өглөө намайг ... цагт сэрээгээрэй ~ гэж хэлээрэй. Өмнөх өдөр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч тархиндаа шивнэсэн энэ сэрүүлэг жинхэнийг нь дуугарахаас өмнө ажиллах ёстой.
2. Хэрвээ таны шивнэсэн тархины сэрүүлэг ажиллахгүй бол ухаалаг утас эсвэл цагандаа сэрүүлэг тавьж түүнийгээ өөрөөсөө бас орноосоо хол газар тавих хэрэгтэй. Ингэснээр сэрүүлгээ хойш тавилгүй босч очиж унтраах учраас таныг сэрэхэд хялбар болох болно.
3. Сэрэнгүүтээ 1 л ус ууж хэвшээрэй. Ихэнх хүмүүс шингэний дутагдалд орсноосоо болж сулбайн эрч хүчгүй болсноо анзаардаггүй. Ус бол эрч хүч. Тэгэхээр орныхоо дэргэдэх ширээн дээр уух усаа ойрхон тавьж хоноорой. Ус уух нь таныг сэргээгээд зогсохгүй эрч хүч өгнө.
4. Шүдээ угаасныхаа дараа хэсэгхэн хормыг өөртөө зарцуулвал ямар вэ? Ингэхдээ толинд өөрийгөө хараад ~ Би чамд хайртай! гэж хэлээрэй. Ихэнх хүмүүс өөрийгөө хайрладаггүй. Тиймээс өглөө бүр энэ үгийг чин сэтгэлээсээ хэлж өөртөө сэтгэл хангалуун бас аливааг эерэгээр харахыг хичээгээрэй.
5. Харин одоо алхацгаая. Алхах нь та бидэнд аливаа асуудлыг шийдэх гарцыг олоход бас шинэ санаа бодож олоход тусална. Мөн түүнчлэн дөрвөн хананаасаа гарч хүйн холбоотой дэлхий ижийтэйгээ ижилсдэг болохоор сэтгэл санааг тань тайвшруулна бас сэргээнэ.
6. Санасан зүйлс чинь бүтэхгүй бас өөрт байхгүй зүйлстээ гоморхож чамлах сэтгэгдэл төрсөн бол түүнийгээ яг одоо бодохоо боль. Харин амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй гурван зүйлд чин сэтгэлээсээ талархаарай. Байгаа зүйлдээ талархаж амьдарвал амьдрал чамд хүссэнээс чинь ихийг өгөх болно.
7. Өдөрт хамгийн багадаа 10 мин - 20 мин бясалгал хийж хэвшээрэй. Хэрвээ яаж гэдгийг нь мэдэхгүй байгаа бол тааламжтай санагдсан газартаа суугаад амьсгаагаа түгжин дөрөв тоол. Харин одоо амьсгаагаа гаргасныхаа дараа дахин дөрөв тоол. Ийм маягаар амьсгал дээрээ төвлөрч алжаалаа хэсэгхэн ч гэсэн тайлаарай.
8. Тухайн өдрийнхөө ажлыг эхлүүлэхдээ хамгийн чухал гэсэн ганц л зүйл дээр төвлөрч ажиллаарай. Ингэхдээ төлөвлөгөөгөө эргэн нэг харж хамгийн чухлаас нь эхлэн эрэмбэлэх хэрэгтэй. Энэ нь таны анхаарлаа төвлөрүүлэх чадвар мөн ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах онцгой дадал зуршлын нэг юм.
9. Өдөр болгон нэг хүнийг чин сэтгэлээсээ магтаж байгаарай. Би хэдэн жилийн өмнөөс ингэж эхэлсэн нь үнэхээр гайхалтай үр дүнг өгсөн юм. Хэн нэгнээс сайн сайхан чанарыг нь олж харж түүнийгээ өөртөө тусгаж авахын зэрэгцээ хариу нэхээгүй хамгийн сайхан бэлгийг өгдөг.
Аз жаргалын даавар гэгддэг окситоцин болон серотонин нь хэн нэгнийг чин сэтгэлээсээ магтахад маш их ялгардаг.
10. Өдөр болгон хөлсөө гаргаарай. Энэ бол эрүүл бас аз жаргалтай амьдралын хамгийн гол хүчин зүйлсийн нэг юм. Ямар ч аргаар хамаагүй хөлсөө гадагшлуулж байгаарай. Бие махбодын хувьд эрүүл байна гэдэг нь мэргэшсэн салбартаа ч гэсэн амжилттай ажиллана гэсэн үг.
11. Харин одоо өнөөдөр хийсэн зүйлсээ эргэн нэг дүгнэцгээе. Ингэхдээ тухайн өдөр болсон хамгийн сайн сайхан зүйлсээ эргэн нэг санаарай. Тэдгээр сайхан үйл явдлаа тэмдэглэсэн ч болно.
Би өдөр бүр өөрөөсөө ~ Өнөөдөр чинь ямар сайхан зүйл болсон билээ...? гэж асуудаг. Гэвч өнгөрч буй өдөр болгон өөрөө сайхан зүйл болохоор энэ сайхан зүйлээ байнга арчилж тордож байгаарай.
12. Өдөр болгон унш. Тархиа цэнэглэж шинэ санаа олох хамгийн агуу арга зам нь мэдээж унш унш бас дахин унших явдал юм. Ийм нэг үг байдаг.
~ Ном бол миний сонгосон хатуу капсултай хар тамхи юмаа гэдэг. Би энэ үгэнд маш их дуртай. Унших тусмаа чи ямар бага мэддэгээ ухаарна.
Тиймээс өдөр болгон ном унших магадгүй аудио ном сонссон ч болно. 20 мин байсан ч хамаагүй ингэж л хэвшихийг зөвлөе. Амжилт!
Эх сурвалж: Dean Bokhari Official Website
Цэндийн Одонтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.