
АНУ-ын засгийн газраас мэдээлснээр ОХУ жил бүр зохион байгуулдаг цөмийн зэвсэгт хүчний "Гром" нэртэй сургуулилтаа эхлэхээр төлөвлөж буйгаа Вашингтонд мэдэгджээ.
ОХУ-ын хувьд Украин руу довтлохоосоо өмнө 2-р сарын 19-нд цөмийн зэвсэгийн хүчний сургуулилт явуулсан ба тус сургуулилтын үеэр дуунаас хурдан "Кинжал", "Циркон", далавчит "Калибр" зэрэг пуужингуудыг харваж байсан юм.
ОХУ-ын талаас сургуулилтаа НАТО-гийн Steadfast Noon цөмийн сургуулилтын дараа зохион байгуулах төлөвтэй байгаа ба ОХУ болон АНУ-ын хооронд байгуулсан Цөмийн зэвсгийг хязгаарлах тухай гэрээнд зааснаар ОХУ цөмийн сургуулилт зохион байгуулах тухайгаа АНУ-д урьдчилан мэдэгдэх ёстой юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын газар нутгийг хамгаалахын тулд цөмийн зэвсэг ч ашиглаж болзошгүй хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор мөн ОХУ НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд Украины тал цацраг идэвхт бодис бүхий тэсрэх бөмбөг ашиглахаар төлөвлөж буй тухай мэдэгдсэн зэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын цөмийн сургуулилт олны анхаарлыг татаж байна.
Нөгөө талаас Вашингтон ОХУ цөмийн сургуулилт жил бүр зохион байгуулдаг, энэ удаагийнх ч мөн адил урьд өмнө нь болж байсан сургуулилтуудаас ялгаагүй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Lenta.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.