Ягаан сонгино ханиалгыг анагаадаг

Twitter Print
2020 оны 11-р сар 05-нд 14:12 цагт
Мэдээний зураг,

Уушигны өвчнийг эмчлэх ардын эмчилгээ нь Энэтхэг улсад ихээр хэрэглэгддэг ягаан сонгино бөгөөд 2000 онд энэ сонгины ургацаа их хэмжээгээр алдаж байв. Уламжлалт эмчилгээнд уушгины эмгэгийг эмчлэх нь түгээмэл байдаг.

Ханиалгыг оргүй эдгээж болно

Олон хүмүүс амьсгалын замын өвчинд нэрвэгддэг. Хамгийн түгээмэл эмгэгүүд нь астма, бронхит, ханиалгын янз бүрийн хэлбэрүүд юм. Эдгээр өвчний шалтгаан нь халдвар, харшил, он удаан жил тамхи татдагаас үүссэн байж болно. Энэ эмгэгээс ангижирч болдог ба нэгэн жорыг санал болгож байна.

Орц:

1. Улаан /ягаан сонгино 500 гр./

(Ракын эсрэг хэрэглэгддэг топ гурван хүнсний бүтээгдэхүүний нэг нь энэ сонгино гэдэг юм.)

2. Элсэн чихрийн 500 гр;

3. 2 ширхэг лимон;

4. 1.5 литр ус;

5. Байгалийн болон гэрээр бэлтгэсэн зөгийн бал 7 халбага.

ягаан сонгино-н зурган илэрц

Бэлтгэл ажил:

1. Металл саванд элсэн чихрийг хийж, дунд зэргийн температурт халаана.

2. Сонгиноо жижгэвтэр хэрчиж элсэн чихрэн дээрээ нэмнэ. Бага зэрэг хуурч, түлэлгүй ус нэмнэ.

3. Зөөлөн галаар чанаж, гуравны нэгийг ууршуулна.

4. Энгийн тасалгааны хэмд хөргөнө.

5. Дараа нь зөгийн бал нэмж, нимбэгний шүүсээ шахаж хутгана.

6. Нэг хоног бэлдмэлээ хонуулсны дараагаар шигшүүрээр шингэнийг юүлж аваад, шилэн саванд хийнэ.

Хэрэглэх хэмжээ:

Хоолны өмнө нэг халбагыг ууна. Өдөрт нэг удаа. Танд ямар нэг байдлаар хор хөнөөл учруулахгүй, зөвхөн байгалийн орцуудыг агуулдаг. Энэ жорыг хэрэглэж үзээрэй.

ягаан сонгино-н зурган илэрц

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.