Элбэг дэлбэг байдал нь бидний аливаа зүйлтэй харилцах харилцааг сүйтгэсэн

Twitter Print
2022 оны 12-р сар 17-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Бид урьд өмнө хэзээ ч байгаагүй элбэг дэлбэг цаг үед амьдарч байна. Гутал, хувцас, тавилга, сав суулга гэх мэт олон төрлийн зүйлийг дэлхийд урьд өмнө хэзээ ч ийм их хэмжээгээр үйлдвэрлэж байгаагүй. 

Үнэтэй, хямд, чанартай, муу зүйл, мөн бодисыг үл тоомсорлохын хязгаар нь нэг удаагийнх гэх мэт зүйлс аль хэдийн бий болчижээ. Хувцасны шүүгээ эд зүйлсээр дүүрч, хогийн цэгүүд бас ялзарч байгаа харагддаг...

Гэрт минь байх оёдлын машиныг 1917 оны хавар эмээд маань хуримын бэлэг болгон өгсөн байсан юм.

Энэ бол маш цаг үеэ олсон бэлэг байсан, энэ машиныг эмээ нас барах хүртлээ ажиллуулж, манай гэр бүлийг онгорхой цоорхойгүй байлгасан.

Эмээ тос нэмж, машинаа үргэлж арчиж цэвэрлэх бөгөөд нэгэн өдөр захаас, товч даавуу худалдаж авчирч, эсгэж удаан хугацаанд нүхэлж, гараар урлаж, эцэст нь оёдлын машиныхаа хурдыг дээд хэмжээнд шилжүүлж, хөлөөрөө төмөр дөрөөг даран зогсолтгүй оёсоор нэгэн хүрэм бий болгож билээ.

Ээж маань эмээгийн оёж өгсөн хүрмийг удаан өмсөж, дараа нь юбка, хантааз болж хувиргасан, бүүр сүүлд хуучирсан даавууны хэлтэрхий, голд нь улаан нэхмэл тороор хатгасан бээлий, савны тавиур хийж, хуучин зах нь улавч болж хувирсан юм... Одоо бодох нь ээ ээжийн хүрмийг дурсгал болгон хадгалах ёстой байсан ч эцсийн мөч хүртлээ ямар нэгэн бүтээгдхүүн болсоор элэгдсэн.

Бидний бахархдаг, хүндэлдэг, хүндтэй зүйлүүд одоо байхгүй болсон. Элбэг дэлбэг байдал нь бидний аливаа зүйлтэй харилцах харилцааг сүйтгэсэн. Бид тэднийг хүндэтгэж, үнэлэхээ больсон.

Эмээ эрт нас барсан боловч өнөөдрийг хүртэл надад ягаан утас эсвэл ногоон товч хэрэгтэй үед үүнийг оёдлын машины шургуулганаас олдог. Өөр ертөнц, өөр соёл... Би тэр үеийн хүнд байдал, ядууралд дуртай хэвээр байгаа бөгөөд гурил, элсэн чихэр, ноос, цагаан хэрэглэл, торго зэрэгтэй харьцах нь улам бүр ховор болсон онцгой эмэгтэй авьяас билэгт дуртай хэвээрээ л байна.

Людмила Улицкая

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.