
Буддын шашны Чухаг 3 эрдэнийн нэг болох Сангха буюу Номын мөрөөр амьдрагч ариун сэтгэлт болсон хүн, ариудсан нэгэн хувраг хүмүүн сахил хүртсэн байх бөлгөө.
Их хөлөгөнд 8 санваар бий болой.
Тэрний нэгэн зvйл болох 253-н зvйлийн ёс цаазыг сахигч их санваартан Гэлэн хэмээх сахил болой.
Гэлэн сахилтай хүмүүн бурханы шашинтны хамгийн нэр хvндтэй сахилтны нэг бөгөөд Бурхан шашины нэр хvнд, байр суурь тvvний сахил санваараа хэрхэн сахихаас ихэд шалтгаалах болмой.
Гэлэн сахилтай хүмүүн эхнэр авдаггүй. Өөрийнхөө энэ насыг зөвхөн буян номны амьдралд зориулах бөлгөө. Чанга энэхүү сахилтан Монголд нэлээд цөөнгүй бий. Монголын Бурхан шашны тэргүүн хамба ламтан Чойжамц багш болон Төв Гандан хийдэд Гэлэн сахилтай нэлээд хэдэн лам хүмүүн бий. Бусад хийдүүд ч байгаа Гэсэр Бакула Ринбүүчи Бэтүб хийдэд хэдэн Гэлэн байгаа.
Мөн Монголдоо хамгийн хатуу дэг жаягтай Амарбаясгалант хийдийн бүх лам нар Гэлэн сахилтай бөгөөд эхнэр авдаггүй. Хэрвээ сахилаа алдвал нь шууд сахилыг нь хурааж авдаг нь нэлээд чанга. Удаалаад Дундговь-н Дэлгэрийн Чойрын хийдийнх бас Гэлэн сахилыг баримталж лам нар нь бас Гэлэн сахилтай бөгөөд Тэргүүн хамба нь Зава Дамдин Гэгээнтэний хойд дүр хэмээх Лувсандаржаа гэгээтэн болой.
Намрын эхэн сард Гэлэнгийн Хайлан хэмээх хурал хурж Монголын бүх Гэлэнгүүд цугларч хурдаг байна.
Гэлэнгийн дараагийнх нь Гэцэл хэмээх сахил болой. Гэцэл сахилтангууд 36 зүйл ёсыг сахих ёстой хэмээнэ
Гэргийтэний сахил Уваши буюу гэнэн сахил. Бармаравжун, Равжун мөн гэргийтэний сахил болой. Үүнийг эгэл жирийн бөгөөд хар хүний сахил ч хэмээнэ.
Хамгийн доод сахилтан буюу Равжунгийн сахилтай хvн таван зvйлийг цээрлэн сахих ёстой. Vvнд худал хэлэхгvй, хулгай хийхгvй, амьтны амь таслахгvй, буруу хурьцал хийхгvй, архи уухгvй байх цээртэй. Буруу хурьцал гэдэг нь өөрийн эхнэрт vнэнч байхыг хэлдэг юм байна.
Эх сурвалж: Монголын бурханы шашин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.