
1900 онд дэлхийн олон орныг хамарч 4 сая хүний амийг авч одсон ханиад үүсгэгчийг олж тогтоож чадаагүй байдаг.
Эмч маарамба бариач нар янз бүрийн ургамлаар эмчлэхийг оролдож тусыг эс олсон бөгөөд үүнийг түүхэнд тахал хэмээн бичиглэн үлдээсэн аж. Энэ ханиадыг "20-р зууны тахал"гэж нэрлэж их айцгааж дайнаас эргэж ирсэн хүүгээ эцэг нь ханиадтай хэмээн сэжиглэж гэртээ оруулалгүй буудан хөнөөж байсан гунигт түүх үлдсэн аж.
Тахлын голомтонд судалгаа хийж явсан эмч шинжээчид нэгэн тариачныд ороход эрүүл саруул хүүхдүүд тоглон,тэнд ханиад хүрсэн хүн байхгүйг хараад ихэд гайхсан байна. Тариачин эрээс асуувч нууж идсэн хоол хүнс байхгүй байсан бөгөөд харин гэрт нь сийрсэн саванд хийн тавьсан сонгино байгааг анзаарчээ. Гэрийн эзэн сонгино тариалагч байсан бөгөөд сонгино ханиаднаас сэргийлдэг дом байдаг болохоор ингэж домносон гэхээс өөр зүйл сонсоогүй хүмүүс нэгийг шинжилхээр авч явжээ.
Сонгиныг шинжилж үзэхэд нэгэн төрлийн вирус байсан боловч яг тахал таригч гэж мэдээгүй байдаг. Төдий удалгүй хэлбэрээ өөрчлөн байсныг таниагүй байсан нь энэ шинжилгээг мартахад хүргэжээ. Гайхалтай нь сонгино өөртөө нян бактер савханцар вирусыг олзлон авч бусдыг хамгаалдаг эрэлхэг ургамал юм гэнэ. Сонгиныг сийрсэн саванд шинээр нь хийгээд ялзарч муудтал нь өрөөндөө байлгахад өрөөний агаарт буй өвчин үүсгэгчийг өөртөө шингээж байдаг.
Харин муудсан сонгиныг газарт булж устгах ба эсвэл хэрчиж устгах нь зөв хэмээжээ.
- Шинэ засвар хийсэн өрөөнөөс будгийн үнэр үнэртээд байвал шинэ сонгино 3-4 ширхгийг хальсийг нь арилган дундуур нь хуваагаад сонин дэвсэн энд тэнд тавивал будгийн үнэр хоромхон зуур арилдаг гэнэ.
- Шүд цоорон өвдөх үед шинэ сонгино жижиглэн нухаж шүднийхээ цоорхойд хийвэл өвдөлт багасдаг.
- Чихрийн шижин өвчтэй хүн өглөө эсвэл өдөртөө нэг ширхэг сонгино болгож хууралгүй идэж чадвал инсулины ялгаралтын тэнцвэрээ хадгалж хавсарч тохиолддог артерийн даралт ихдэлт, нүдний болор цайх эмгэг, зүрхний хэм алдагдлын эсрэг ашигтай нэгдэл бүхий бодисыг шинэ сонгино ялгаруулдаг байна.
- Сонгино цусыг гайхалтай цэвэршүүлж судсаар гүйх муу холестринийг хайлуулж чаддаг гэнэ.
Эх сурвалж: Дорно дахины судар
Орчуулсан: Р.Сайхан-Уул