Европ болон дэлхийн олимпийн эрх олгох тэмцээн хойшлогдов

Twitter Print
2020 оны 03-р сар 13-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусын халдварын улмаас энэ сарын 19-22-нд Унгарын Будапешт хотод болох, дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын Софид болох ёстой байсан “Токио-2020” олимпийн наадмын эрх олгох Европын болон Дэлхийн тэмцээнийг хойшлуулав.

ДБНХ-ноос Европын тэмцээнийг тавдугаар сарын дундуур, дэлхийн тэмцээнийг зургадугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн энэ сард болох ёстой байсан Азийн тэмцээн цуцлагдаж, Мароккод болох Африк, Номхон далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээн хойшлогдоод байгаа. Харин ганцхан Пан-Америкийн олимпийн эрхийн тэмцээн хуваарийн дагуу маргааш Канадын нийслэл Оттавад эхэлнэ.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.