
АЛИМНЫ ШҮҮСНЫ ГАЙХАЛТАЙ АЧ ТУС
Алим нь хэд хэдэн ашигтай ургамлын нэгдлийг агуулах (полифенолыг оруулаад) бөгөөд, эд эсийг исэлдэн ангижрах, үрэвсэн гэмтэхээс хамгаалдаг. Үүнээс гадна өтгөрүүлсэн шүүгдээгүй алимны шүүс буюу өтгөн жимсны холимогтой алимны шүүс уухад тунгалаг алимны шүүсээс 4 дахин их хэмжээгээр шим тэжээл алимны амин чанарыг агуулдаг.
Алимны шүүсний полифенолууд нь зүрхний эрүүл мэндэд тустай бөгөөд артерийн судсанд хортой LDL холестерин үүсэхээс сэргийлж, тархины үйл ажиллагааг дэмждэг.
Алимны шүүс нь хамгийн сайн чийгшүүлэгч бөгөөд 88% ус агуулдаг.
Мөн өтгөрүүлсэн жимсны холимогтой алимны шүүс нь витамин С, төрөл бүрийн В-гийн төрлийн витамин, кали, витамин К зэрэг хэд хэдэн амин тустай витамин, эрдэс бодис агуулдаг. Энэ хослол нь таны биеийн дархлааг хамгийн сайн дэмжихээс гадна, эд эсийг залуужуулан эрүүл байлгаж, булчингийн эрүүл мэнд, ясны эрүүл мэндэд тустай бөгөөд элдэв шархыг эдгээдэг.
Витамин С, антиоксидант, чийгшүүлэгчийн хослол нь арьсны эрүүл мэндэд тустай.
Мөн биеийн целлюлозыг шүүх гайхамшигт чанарыг алимны жимсны холимогтой өтгөрүүлсэн шүүс нь бас өгч чаддаг байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.