Израилийн PFIZER ВАКЦИНЫ хоёр тун тарилга бодит амьдрал дээр ч халдвараас 90% сэргийлж байна

Twitter Print
2021 оны 03-р сар 02-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Израилийн хүн амын 53% (596,618)-ийг хамарсан хамгийн том мэдээллийг ашиглан Pfizer вакцины үр нөлөөг эмнэлзүйн туршилт судалгаа бус, бодит амьдрал (эмнэлзүйн бодит талбараас олж авах мэдээлэл) дээр ямар байгааг үнэлсэн судалгааны үр дүн нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: New Engl J Med. Feb 24, 2021 doi.org/10.1056/NEJMoa2101765

Тарилга хийлгэсэн болон хийлгээгүй бүлэгт нийтдээ 596,618 хүнийг хамруулж. Нэг дэх тунгийн тарилгаас хойш 14-20 дахь хоног болон 2 дахь тунг тарьснаас хойш 7 дахь хоногт вакцины үр нөлөөг тооцоолсон дүн дараах байдлаар тогтоогдсон байна. PCR эерэг халдварын хувьд 46% ба 92%; шинж тэмдэг бүхий халдварлагчын хувьд 57% ба 94%; эмнэлэгт хэвтэлт 74% ба 87%; хүндрэлийн байдал 62% ба 92%.

Нас баралтаас сэргийлэх нь эхний тун вакцин хийснээс хойш 14-20 хоногийн дараа 72% байж. PCR эерэг ба шинж тэмдэг бүхий халдвар авсан хүмүүсийн үр нөлөө нь наснаас үл хамааран тогтвортой байсан бөгөөд хавсарсан суурь өвчтэй хүмүүст үзүүлэх үр нөлөө ч бага зэрэг л буурсан байж. Дээрхээс харахад вакцины үр нөлөө эмнэлзүйн туршилт судалгаанаас гадна бодит амьдрал дээр сайн байгаа нь харагдаж байна гэж хэлэхэд болох нь. Манай улс 2 дугаар сарын 23-ны өдрөөс Коронавирүсын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ, УХТЭ, ЦТЭ-ийн 21 нэгжээр зорилтот бүлгийн хүн амын нэн тэргүүнд хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан, хариу арга хэмжээнд орж буй бусад салбарын алба хаагчдыг вакцинжуулж эхлээд байна.

2021 оны 3 сарын 01-ны өдрийн байдлаар 8000 гаруй хүн вакцинд хамрагдсан байна. Хөтөлбөрийн дагуу эхний ээлжийн 16 байгууллагын хамрагдвал зохих вакцинжуулалт 12%-тай явж байгаа гэнэ. Вакцинд олноороо хамрагдах нь чухал юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.