30 метр орчим тунель ухаж, банк дээрэмдсэн байна

Twitter Print
2014 оны 10-р сар 30-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Харьяна мужийн нэгэн хотод төрийн банкны салбарын агуулахыг ухсан хэрэг гарчээ. Гэмт этгээд газар доогуур 30 орчим метрийн урттай тунель маягийн нүх ухаж, агуулах руу нэвтрэн бэлэн мөнгө хулгайлсан байна. Ухсан тунель нь банкны ойролцоох хоосон байшинтай холбогддог байжээ. Одоогийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм. Цагдаа нарын мэдэгдснээр тунелийг ухахад хоёр өдөр зарцуулсан байж магадгүй гэнэ.

Хулгайд алдсан эд зүйлс дотор кассын бэлэн мөнгө, үнэт эдлэл, ам.доллар байжээ. Мөн уг банкыг сайн мэддэг дотоод ажилтнуудын нэг хэргийг үйлдсэн байх магадлалтай хэмээн үзэж, мөрдөн байцаах ажлыг эрчимтэй явуулж байгаа аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.