Парад шоунд 41 байгууллагын 8000 гаруй ажилтан оролцлоо

Twitter Print
2014 оны 10-р сар 30-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 375 жилийн ойн баярт зориулан Их эзэн Чингис хааны талбайд парад шоуг анх удаа зохион байгууллаа.

Нийслэлийн парад шоунд “Соёл Урлагийн Их сургууль”, “Түргэн тусламжийн 103” төв, “Өгөөж-Чихэр боов” ХХК, “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга”, “Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газар”, “Нийслэлийн цагдаагийн газар”, “Шуурхай зар” сонин, “Хан-Уул”, “Чингэлтэй” “Баянзүрх” дүүрэг, “Монгол Улсын Боловсролын Их сургууль”, “Улсын дуурь бүжгийн эрдмийн театр”,  “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Алтан жолоо” групп, “Нийслэлийн Өмчийн харилцааны газар”, “Хөдөө аж ахуйн их сургууль”, “Говь” ХК, “Хаан банк” зэрэг 41 төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиудын 8000 орчим ажилтан албан хаагч, оюутан залуус оролцож, өөрсдийн байгууллагын хэв шинжийг агуулсан үзүүлбэр үзүүлсэн юм.

Эдгээр байгууллагууд нь их хотынхоо төрсөн өдрийн баяраар иргэддээ бэлэг барьж, парадад оролцоход шаардлагатай хөрөнгийг өөрсдөө хариуцаж ажилласан байна. Нийт оролцогчдоос шилдэг байгууллагыг тодруулсан бөгөөд 1 дүгээр байрт “Баянзүрх” дүүрэг, 2 дугаар байрт “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ХХК, 3 дугаарт байрт “103” түргэн тусламжийн төв, тусгай байрт “Нийслэлийн цагдаагийн газар”, “Соёл Урлагийн Их Сургууль” шалгарлаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.