Исис бурханыг сайн эхнэр, ээжийн бэлгэ тэмдэг болгон шүтдэг байжээ

Twitter Print
2022 оны 01-р сар 26-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Исис бурхан

Исис бурханы гарал үүсэл нь тодорхойгүй байдаг бөгөөд бусад бурхадаас ялгаатай нь тэрээр тодорхой ямар нэгэн газартай холбоотой байсан эсэх нь эртний Египетийн бичвэрт тодорхой дурдагдаагүй байдаг.

Осирисыг /нөхөр/ хөнөөгдсөний дараа эргэн амилуулж, хүү Хорусыг хамгаалж өсгөсөн гэж Исисийг сайн эхнэр, ээжийн бэлгэ тэмдэг болгон шүтдэг байсан байна.

Түүнчлэн газар доорх ертөнцийн бурхан болох Осирисийн эхнэрийн хувьд Исис нас барагсдын гол бурхдын нэг болж эхийн халамжийг газар доорх ертөнц дэх үхэгсдэд хүргэдэг бурханаар дүрсэлсэн байдаг.

Грек-Ромын үед түүнийг Грекийн Афродитатай адилтхан үздэг байсан бөгөөд түүнийг баруун зүгт Их Британи, зүүн зүгт Афганистан хүртэл тахин шүтдэг байжээ.

Исисийг нялх хүүхэд Хорустай дүрсэлсэн нь Христийн шашинтнууд Мариаг нялх Есүстэй хамт дүрслэхэд нөлөө үзүүлсэн гэж үздэг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.