Монголын улстѳр бизнес болж хувирснаар бизнесээ хамгаалах, ѳргѳжүүлэх гэж улстөрд орж, шийдвэрийг ѳѳртѳѳ ашигтайгаар гаргуулж байна

Twitter Print
2022 оны 01-р сар 07-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Нийгмээрээ “өвчилсөөр” байх уу?

Бид бүгдээрээ үнэнээс зугатаж, үнэнээс ичиж, худал хуурмагийн ѳмнѳ гараа ѳргѳн бууж ѳгцгѳѳдѳг болжээ. Худал хуурмагийг тойрон шаагилдацгааж, хуурамч хүмүүсийг даган зусардацгааж, үнэнийг үзэн ядан шоолцгоож, хийрхэлд автан солиорцгоож нийгмээрээ ѳвчилцгѳѳжээ.

*Хѳдѳѳ орон нутгуудад хоёр намд талцан хуваагдаж, зѳвхѳн намд үйлчилдэг тогтолцоо бий болжээ. Юун нутаг орны хѳгжил? Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь асуудал шийдэж буй нэрээр байгууламж барихдаа хэсгийг нь завшина. Асуудлыг ѳмнѳѳс нь шийдсээр байгаад халамж авч, гуйлга гуйн амьдардаг хүн сүргүүдийг тэжээсээр байна. Уг нь орон нутагт амьдарч буй иргэд л орон нутгаа хѳгжүүлнэ шүү дээ. Бид гаднаас нь хѳгжүүлнэ гэж байхгүй. Ядаж орон нутгийн хэмжээнд улстѳрийн талцлыг багасгаж, тэд ѳѳрсдѳѳ орон нутгаа хѳгжүүлэх боломжийг нь олгоё л доо. Ѳѳрсдийн мѳрѳѳдлийн нутгаа ѳѳрсдѳѳ л хѳгжүүлэг.

*Хэн нэгэн улстѳрчийн дэмжлэгтэйгээр дарга болсон нѳхѳд Тѳрийн албадыг самарч байна даа. Ѳѳрѳѳс нь мэдлэг чадвар, туршлага, сэтгэлгээгээр дутуу нѳхѳр ѳѳрийг нь удирдаж байна гээд тэнэглээд байхаар хэн ч дуртай байх билээ. Хичнээн сэтгэл гаргаж сайн ажиллаад түүнийг нь зохих хэмжээгээр үнэлэхгүй бол хэний ч урам хугардаг. Ядаж байхад зусардагсад олон. Ямар нэгэн байгууллагыг удирдах шаардлага хангасан мэргэжилтнүүд ѳѳрийн багаа бүрдүүлж мѳрийн хѳтѳлбѳрѳѳ боловсруулан хамт олонд танилцуулан дэмжигдэж байж сонгогддог болох хэрэгтэй байнаа. Мѳрийн хѳтѳлбѳрийг нь хүлээн зѳвшѳѳрсѳн хамт олон тэр хүмүүстээ хяналт тавьж чадна. Бас дэмжиж ажиллана.

*Тѳр судалгаа хийж гаргасан шийдвэрээ сошиал орчинд дэвэрсэн эсэргүүцлийн балгаар ѳѳрчилдѳгѳѳ болих хэрэгтэй. Шийдвэрээсээ эргэж буцсан үйлдлээсээ болж иргэдийн нүдэнд Тѳр арчаагүй дорой, бас тэнэг удирдагчидтай болж харагдаад байна. Үүнээс болж ямар ч шийдвэр гаргасан заавал эсэргүүцэх дадал нийгэмд бий боллоо. Тѳрийн яамдууд ч, ЗГ ч дэргэдээ судалгааны багтай байж асуудал бүрд судалгаа хийж зѳв гаргалгаагаар шийдвэр гаргаж байх шаардлагатай болж байна. Судалгаагүйгээр ямар ч шийдвэр гаргаж болохгүй. Гаргасан шийдвэр тань зѳв байгаа бол ямар ч эсэргүүцлээс үл хамааран хэрэгжиж байвал бодит үр дүнд хүрнэ.

*Mонголын нѳхцѳлд ямар ч бизнес улстѳрийн нѳлѳѳтэй байгаа нь хүмүүсийн урмыг хугалж буй. Монголын улстѳр ѳѳрѳѳ бизнес болж хувирсаны балгаар бизнесээ хамгаалах гэж, бизнесээ ѳргѳжүүлэх гэж улстѳрд орсон хүмүүс шийдвэрийг ѳѳртѳѳ ашигтай байдлаар гаргуулж байна. Улстѳрѳѳр дамжиж бизнес нь хүчирхэгжсэн хүмүүсийг дагаж амьдралаа залгуулахыг хүссэн олон залуусыг тэд бойжуулж байна. Нийтээрээ ѳнгѳ мѳнгѳнд шунаж байна. Хичнээн тэнэг мулгуу улстѳрчид ѳѳрсдийн балай үйлдлээ улстѳрѳѳр хамгаалуулж чадаад байгаад хүмүүс эгдүүцэн дургүйцэж байна шүү дээ. Тийм увайгүй нѳхдүүд шударга ёс, тэгш эрх ярих нь ой гутмаар. Улс тѳрийг бизнесээс салгамаар байна.

*Сошиалд болон сэтгүүл зүйд хэсэг нѳхѳд байнаа. Ѳѳрсдийгѳѳ ухаантай, бас нийгмийн уур амьсгалыг чиглүүлдэг гэж итгэчихсэн нѳхдүүд энэ орчныг бизнес болгон хувиргажээ. Их мѳнгѳ ѳгсѳн хүмүүсийн сайн муу асуудлыг сошиалд сэвж, олон нийтийг тѳѳрѳгдүүлнэ бас талцуулан муудалцуулна. Ѳѳр хоорондоо мѳнгѳѳ хуваарилан баг болж ажиллана. Тэд олсон мэдээллээ мѳнгѳ ѳгсѳн хүндээ ашигтайгаар хувиргахаас бодит үнэнийг хэзээ ч хэлэхгүй. Увайгүй улстѳрчид ёс зүйгүй сэтгүүлчидтэй нийлэхээр л энэ нийгэм үргэлж бараан харагдаад байна. Нээрээ анзаарахад болж бүтэж буй сайн үлгэр жишээг олон нийтэд хүргэж буй мэдээлэл хомс юм билээ. Тэгээд бид их гутранги болж байна даа.

*Ном болон ѳѳртѳѳ хэрэгтэй мэдээлэл уншдаггүй зѳвхѳн хов живийг сонирхдог, мэдээллийг эргэцүүлэлгүйгээр хүлээж авч бусдад дамжуулан түгээдэг бүхэл бүтэн хүн сүрэг бий болжээ. Ѳѳрийн амьдрал нь тааруу байгаа бурууг ѳѳрѳѳсѳѳ бус бусдаас хайдаг ийм хүмүүс ѳѳрѳѳс нь илүү гэж бодсон хүн бүхнээ үзэн ядацгаана. Бас амьдарч буй нийгмээ үзэн ядна. Ѳѳрт нь хэрэг болох мэдээлэл бус муугаар хэлэгдэж буй хэн нэгэн буруу муу үйлдэл болгон дээр бүх анхаарлаа хандуулж тэчъяадна. Шударга ёс, үнэн гэж огт байхгүй хэмээн бухимдсан тэдэнд зѳв зүйлийг учирлан ойлгуулах амаргүй. Энэ л бидэнд аймшиг тѳрүүлж байна даа. Харин хэн тэднийг ийм болгоо вэ?

Нэг үеийг бодоход шинэ үеийн залуус бас олон иргэд асуудлыг эрүүлээр харж дуугарч эхэллээ. Монголчууд бид нийтээрээ “нэг л болохгүй байна?” гэж анзаарч байна. Тэгээд харах ѳнцгѳѳ ѳѳрчилж эрүүлээр сэтгэе гэж хэлж бичих дор ихэнхи нь доромжлон дайрна. Заримдаа бүр зохион байгуулалттай гэж санагдахаар. Тэгээд зарим хүмүүс урам нь хугарч “За даа ингэж бусдад хараалган доромжлуулж байхаар мѳрѳѳрѳѳ, чимээгүй явж байсан нь дээр юм” хэмээн гуниглангуй бодно.

Яг үнэндээ Тѳрѳѳс илүүтэй бид ѳѳрсдѳѳ эрүүл хандлагааар ѳѳрчлѳгдмѳѳр байна шүү дээ. Хэдий болтол нийгмээрээ ѳвчтэй байсаар байх билээ. УЛСТѲРИЙН БУРУУ ТОГТОЛЦОО-БОХИР УЛСТѲРЧИД-ХУДАЛДАГДСАН СЭТГҮҮЛЧИД-АРЧААГҮЙ ИРГЭД. Бид ч яахав, арчаагүй байлаа гэхэд бидний үр хүүхдүүд ямар нийгэмд амьдрах вэ? гэж ѳѳрѳѳсѳѳ асуугаад үз дээ. Жаахан ч гэлээ эрүүл байцгаамаар даа. “Хүний олон нь хүнээ барьж иддэггүй” гэх юм билээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2022-01-07 Улаанбаатар хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.