Нигерийн хөлбөмбөгчид тивийн аваргадаа оролцож чадахгүйд хүрлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 30-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Нигерийн хөлбөмбөгийн холбооны сонгуультай холбоотой шүүхийн шийдвэрийг цуцлах хүртэл буюу энэ долоо хоногийн баасан гариг хүртэл үүссэн маргааныг зохицуулж чадахгүйд хүрвэл Олон улсын хөлбөмбөгийн холбоо тус  холбооны үйл ажиллагааг 2015 оны 5-р сар хүртэл түдгэлзүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Мягмар гаригт тус холбоонд хаяглан илгээсэн захидалдаа Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоогоос  гаргасан удирдамжийг 10-р сарын 31-ний өдрийн үд дунд  гэхэд хэрэгжүүлэх буюу 9-р сарын 30-ны өдрийн сонгуулиар сонгогдсон Нигерийн хөлбөмбөгийн холбооны ТУЗ-ийн гишүүдийг  үүрэгт ажилд нь буцааж авахыг  шаардаж байгаагаа тусгасан байна. Хэрвээ Олон улсын хөлбөмбөгийн  холбооны дээрх удирдамжийг гишүүн холбоо  биелүүлэхээс татгалзах, хойшлуулсан нөхцөлд тус холбооны үйл ажиллагааг 7 сараас түдгэлзүүлэх юм байна.

Ингэвэл Нигерийн баг тамирчид  Африкийн улс орнуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах цомын тэмцээнд оролцох эрхгүй болох юм. Нигерийн хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд засгийн газар хөндлөнгөөс оролцож байгаа явдалд Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2 ч удаад хатуухан сануулга өгсөн.  Тухайлбал, өнгөрсөн 9-р сард болсон Нигерийн хөлбөмбөгийн холбооны сонгуулийн товыг дур мэдэн өөрчилсөн явдал нь олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн холбооны сонгуулийг шударгаар зохион байгуулах дүрмийн заалтыг зөрчсөнд тооцогдож байгаа юм.

Нигерийн дээд шүүх хөлбөмбөгийн холбооны  сонгуулийг товлосон хугацаанаас нь 11 өдрийн өмнө зохион байгуулсан тул сонгуулийн их хурал, түүний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, сонгуулийн дараагаар эрх мэдлээ хураалгасан Крис Гива нарын зэрэг гүйцэтгэх албан тушаалтнуудыг ажил үүрэгт нь буцаан оруулж, олон улсын  хөлбөмбөгийн холбооны “төр, засгийн газрын байгууллага, түүний төлөөлөл ямар нэгэн хэлбэрээр гишүүн холбооны сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хатуу хориглох” тухай дүрмийн заалтыг чандлан биелүүлэхийг  шаардсан байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.