Хятад, Лаос хоёр улсыг холбосон төмөр замд зориулж Лаост хурдны галт тэрэг хүлээлгэн өглөө

Twitter Print
2021 оны 10-р сар 20-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Хятадын "Нэг бүс-Нэг зам" санаачлагын хүрээнд баригдсан Хятадын олон улсын төмөр замын анхны сүлжээ болох Хятад-Лаосыг холбосон төмөр замын үйл ажиллагаа ирэх 12-р сард эхлэх ба өнгөрсөн даваа гарагт Хятадын тал Лаосын нийслэл Вентян хотод байрлах Laos-China Railway компанид Хятадад үйлдвэрлэсэн 720 хүний суудалтай хурдны цахилгаан галт тэргийг албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Хятадын Юннан мужийн хамгийн том хот болох Күньмин хотыг Лаосын нийслэл Вентян хоттой холбох олон улсын төмөр замын сүлжээ нь нийт 1000 гаруй км урттай байх ба 5.9 тэрбум ам. долларын хөрөнгөөр босч байгаа аж.

Энэ 12-р сард нээгдэх тус төмөр замаар зорчигч тээврийн болон ачааны галт тэрэгнүүд зорчих боломжтой аж.

Сүүлийн 10 жилд Бээжин төмөр замын бүтээн байгуулалтанд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, 2008 оноос хойш дотооддоо 37 900 км төмөр замыг нэмж барьсан ба бусад улс орнуудын төмөр замын бүтээн байгуулалтанд ч хөрөнгө оруулалт ихээр оруулжээ.

Лаос руу төмөр зам барьснаар Хятадын жуулчдад тус улс руу зорчиход хялбар болох аж.

Судалгаагаар коронавирусын цар тахлаас өмнө буюу 2019 оны 1-р сараас 9-р сарын хооронд Лаос улс Хятадын 760 мянган жуулчинг хүлээн авч байжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.