Хятад улс хүүхэд нь гэмт хэрэг үйлдсэний төлөө эцэг эхчүүдийг нь шийтгэнэ

Twitter Print
2021 оны 10-р сар 25-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Хятадын парламент хүүхдүүд нь зан байдлын доголдол гаргаж эсвэл гэмт хэрэг үйлдсэн бол эцэг эхчүүдийг нь шийтгэх тухай хуулийн төсөл батлахаар төлөвлөж байна.

Гэр бүлийн боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлд прокурорууд хүүхдийн зан байдалд доголдол, гэмт хэргийн шинжтэй үйлдэл олж харвал тухайн хүүхдийн эцэг эхчүүд, асран хамгаалагчдад шийтгэл ноогдуулж, гэр бүлийн боловсролын хөтөлбөрт хамруулах аж.

БНХАУ-ын Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дэргэдэх Хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөлийн төлөөлөгч Жан Тивэй, "Хүүхдүүд муухай зан байдал, үйлдэл гаргах нь олон шалтгаантай байдаг ба гэр бүлийн боловсрол муу байсан нь хамгийн том нөлөө үзүүлдэг." хэмээн онцолжээ.

Энэ долоо хоногт Хятадын Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон дээр хэлэлцэх Гэр бүлийн боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт тоглох, амрах, дасгал хийх цаг гаргах ёстой гэдгийг зааж өгсөн байна.

Бээжингийн хувьд энэ жил хүүхдүүдийн цахим тоглоом тоглох цагийг хязгаарлах, олны танил хүмүүс, одуудыг тахин шүтэх явдлыг зогсоох тал дээр хэд хэдэн хууль журам гаргасан билээ.

Хятадын Боловсролын яам хүүхдүүдийн цахим тоглоом тоглох цагийг зөвхөн баасан, бямба, ням гарагуудад тус бүр 1 цаг тоглохоор тогтоосон билээ.

Түүнээс гадна хүүхдүүдийн ачааллыг багасгах үүднээс сурагчдад өгөх гэрийн даалгаврыг багасгаж, амралт болон баярын өдрүүдээр сургуулиас гадуур гол хичээлүүдээр давтлага авахыг хоригложээ.

Мөн залуусыг "эмэгтэйлэг" байдлаас татгалзаж, илүү "эршүүд" болохыг уриалж, өнгөрсөн 12-р сараас эхлэн сургуулиудад сурагчдаа биеийн тамир, спортын төрлүүдээр идэвхтэй хичээллүүлж эхлэхийг даалгажээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.