
ХИЙМОРЬ ГЭДЭГ НЬ:
Хүмүүн бидний биед сэтгэлийн хөлөг болдог үндсэн 5 хий байх бөгөөд тэдгээрээс АМЬ БАРИГЧ хийг нь эртний дээдсүүд мориор дүрсэлсэн байдаг. Учир нь бидний сэтгэл амь баригч хийг хөлөглөн бие махбод тэргүүтний олон үйл хөдлөлийг явуулж байдаг байна. Хэрэв амь баригч хий хямрах аваас түүн дээр тогтдог сэтгэл санаа хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болдог гэнэ. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг "Хийморь" гэдэг байна. Тэгэхээр буяны зөв сэтгэл үгүй болвол эзэнгүй морь шиг хийморь ч доройтон үгүй болно гэсэн үг.
Хийморь нь хүмүүний аз, сүр сүлд, эд хав, цог золбоог бэлгэддэг. Түүний дөрвөн зүгийг дөрвөн хүчтэнээр бэлгэдэх ба тэдгээр нь үлдсэн 4н хий нь юм. Тодруулвал уруу арилгагч хийг бар, дээш гүйгч хийг луу, гал тэгшитгэгч хийг арслан, түгэгч хийг гардиар тус тус бэлгэддэг. Тиймээс хүмүүний сүр сүлд, эд хавыг сэргээхийн тулд тэдгээр 4 хүчтний голд хийморь дүрсэлсэн дарцгийг хийсгэдэг учиртай.
Хийморь дэлгэрэхийн ач тус:
Биед сүр хүч, хэлэнд үнэний чадал хүч үүсэн, сэтгэлд бат төлөвшил болон самади төрнө. Нас болон эд баялаг арвидана. Өвчин эмгэг тусах нь багасах бөгөөд эд хав, цог жавхлан дэлгэрч санасан сайн хэрэг бүтэх ба өөрөөр хэлбэл зохилдох шалтгаан бүхэн хийморь дэлгэрснээс үүдэн бүрдэж боловсордог байна.
Хийморь доройтвол яах вэ?
Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ. Эд малын гарц гарна. Нас болон биед цөв гарна. Эд хав сүр жавхлан доройтно. Хэл ам хурц бус болно. Сэтгэл санаа хямарна. Гадны муу нөлөөнд амархан оромтгой болно. Элдэв гаж зуршил сууна. Мартамхай болж ажил үйлс бүтэлгүйтнэ. Өөрөөр хэлбэл элдэв харшлан муу шалтгаан бүгд хийморь доройтсоноос болж боловсордог гэнэ.
Хийморь доройтох үндсэн шалтгаанууд нь:
Дээр өгүүлсэнчлэн буяны сэтгэл төрүүлэлгүй нүгэлийн муу сэтгэл ихээр төрүүлэх. Мөн шөнө орой үдэш шаардлаггүйгээр гадуур дэмий тэнэх. Шалиг завхай явдалд автах зэрэг ба ялангуяа хэрүүл тэмцэл хийснээс болж хийморь амархан доройтож үгүй болдог байна. Тиймээс сайтар сэрэмжлэх хэрэгтэй.
Жич: Хийморийн сан тавихдаа арц хүж тэргүүтэй ариун гаралтай сайхан үнэртэй зүйлсыг гал алдчихааргүй уугиулаад элдэв зүйл бодолгүй зөвхөн утгыг сайтар төвлөрч бодоод хоёргүй сэтгэлээр уншина.
Мөн хийморийн дарцгийг хийсгэхдээ тодорхой хугацаанд өндөрдүү газар гаргаж хийсгээд буцааж хумиж байвал зүгээр. Тэгэхгүй энд тэнд зүүж орхиод дараа нь нөгөөх нь хуучирч сэмрээд урагдаад энд тэнд хог болж хийсээд байвал өөрт ч сайн биш байгаль дэлхийдээ ч хор хөнөөлтэй муу тул үүнд бас анхаараарай.
Сайн бүхэн дэлгэрэх болтугай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.211.53.56) 2023-02-22 12:14БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
Зочин
(202.179.15.130) 2023-03-13 12:50Хаа сайгүй явж байхын энэ балай юм
Хариулах
DR UROLOGIST
(197.211.53.56) 2023-02-22 12:14БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах