Ретинол хэрэглэснээр бараан толбо, нөсөө арилдаг

Twitter Print
2020 оны 12-р сар 04-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Ретинол гэдэг нь витамин А-аас гаргаж авдаг, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй орц найрлага бөгөөд маш олон арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад багтсан байдаг.

Мөн түүнчлэн арьсны эд эсийн метаболизмыг сайжруулан, коллаген үйлдвэрлэлтийг дэмжинэ. Ретинол нь арьсанд шингэн тодорхой төрлийн энзимүүдтэй нэгдэн tretinoin болж хувирдаг. Тretinoin гэдэг нь витамин А-аас гаргаж авдаг хүчил бөгөөд retinoic хүчил гэж нэрлэгддэг.

Ретинол агуулсан маш сайн бүтээгдэхүүнийг байнгын давталттай хэрэглэснээр арьсны нар, салхинаас үүссэн сэвх, нөсөө толбо мөн батга, сорвины гэх зэрэг бараан толбонууд эдгэрч, томоохон нүхжилтүүд багасаж, үрчлээ тэнийдэг.

Мөн түүнчлэн коллагенаар тэтгэгдсэн арьсны ерөнхий бүтэц богино хугацаанд сайжран толигор, жигд өнгөтэй болж гэрэлтсэн тунгалаг болно.

Ретинол хэрэглэснээр сөрөг нөлөө гарах уу?

Хэрэв та псириоз, rosacea гэх мэт арьсны өвчтэй, хэт эмзэг арьстай бол үрэвсэл үүсгэх магадлалтай. Гэхдээ ийм арьстай хүмүүс бага багаар дасгаж арьс арчилгаандаа оруулах буюу 7 хоногт 1 удаа чийгшүүлэгч тосны хамт хэрэглэхэд тохиромжтой.

Ретинолыг хэдэн наснаас эхэлж хэрэглэвэл тохиромжтой бол?

20 иод наснаасаа эхэлж түрхэхэд аюулгүй. ба 20-с доош насны батгашаад байдаг охид залуус маш бага хэмжээгээр, бага давтамжаар хэрэглэх боломжтой.

Хэрхэн хэрэглэх вэ?

Арьсныхаа шаардлагатай хэсэгт жигд түрхэн шингээж өгнө. Унтахын өмнө түрхээд унтаж болно, мөн өглөөдөө давтан хэрэглэвэл гуужилт эрчимтэй явагддаг. Гоо сайхны болон нарны тосны доор түрхэж болдог.

Д.Золзаяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.