Олимпийн аварга Н.Түвшинбаяр цагдаад ханджээ

Twitter Print
2019 оны 10-р сар 11-нд 16:45 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсч буйтай холбогдуулан пэйж хуудасны арилжаа цэцэглэх болсон.

Энэ төрлийн арилжаа эрхлэгчид олны танил эрхмүүдийн зургийг ашиглаж, “Пэйж хуудаст нь лайк дарж бусадтайгаа хуваалцсанаар үнэгүй байр, машин, бэлэн мөнгөний азтан болно” гэх мэт худал амлалт өгч нийгмийн сүлжээ хэрэглэгчдийг хууран мэхлэдэг.

Тэгвэл Олимпийн аварга Н.Түвшинбаяр ч энэ төрлийн бизнес эрхлэгчийн “дайрлага”-д өртжээ. Тодруулбал, түүний нэрээр пэйж хуудас нээж, 2009 оны зургийг нь нийтэлж, азтай таван гэр бүлийг шалгаруулан сая төгрөг өгнө хэмээн залилан мэхлэх болсон байна. Тиймээс Н.Түвшинбаяр аварга хуулийн байгууллагад хандаж, ард иргэдийг мэхлэсэн хүмүүсийг албан ёсоор шалгуулахаа мэдэгдээд байна. 

Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудастаа "Сайхан намаржиж байна уу. Уучлаарай жаахан хэрүүлийн чанартай мэдээлэл. Миний нэрээр хуурамч пэйж хаяг нээж мөнгө өгнө гэсэн нэртэй хуурч мэхэлж байгаа зүйл яваад байна. Энэ Миний 2009 оны зургийг одоо болж байгаа мэтээр бичиж ард түмний төөрөгдүүлж, залилан хийж мөнгө төгрөг нэхэх зэргээр явуулж байгаа хүмүүсийг албан ёсоор хуулийн байгууллагад өгсөн байгаа" гэжээ. 

Tuvshinbayar Naidan-н зураг.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (66.181.161.98) 2019-10-12 09:40
      • 0
      • 0

      ergvv dvr esgegch maluud hvnees mongo jalilj avah gesen sanaa biz

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.31) 2019-10-11 21:48
      • 0
      • 0

      Зевее зев. Эргуу тэнэгууд уржээд менч хэцуу болжээ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.31) 2019-10-11 21:48
      • 0
      • 0

      Зевее зев. Эргуу тэнэгууд уржээд менч хэцуу болжээ.

      Хариулах

    • Энхээ

      (122.201.21.143) 2019-10-11 02:00
      • 1
      • 0

      Зсссс тэнэг дүр эсгэгч

      Хариулах