Хичнээн уурласан ч доромж үг бүү хэрэглэ...

Twitter Print
2022 оны 04-р сар 02-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН СУУРЬ...

Эрхэм гэрийн эзэн та гэрлэлтээ ямар ч асуудалгүй аз жаргалтай авч явъя гэвэл дараах хэдэн зөвлөмжийг уншаад үзээрэй:

1. Эцэг эхчүүдийн оролцоо, ялангуяа өөрийн болон түүний ээжийн оролцоо харилцаанд чинь саад болох явдлыг бүү зөвшөөр... Нэг талыг барих зөрчилдөөний улмаас томоохон маргаан эндээс гардаг...

2. Идэвхгүй, залхуу байж болохгүй, хүлцэнгүй дорой байж бас болохгүй, эхнэрийнхээ эсвэл бусдын таашаалд хүрэхдээ муу гэж өөрийгөө дутуу үнэлж болохгүй...

3. Эхнэртэйгээ хэрэлдэж байсан ч доромжилсон үг хэллэг бүү хэрэглэ, уурандаа хэлсэн тийм үгийг тэр хэзээ ч мартдаггүй...

4. Хүмүүсийн өмнө хэзээ ч эхнэртэйгээ бүү хэрэлд...

5. Хэрэлдэх үедээ хэзээ ч өмнөх маргааныг дурдаж түүнийг шүүмжлэх гэж оролд, одоогийн маргаандаа анхаарлаа төвлөрүүл... Өмнөх дээр чи юу хэлснээ санахгүй байх талтай... Харин хүүхнүүд эсрэгээрээ үүнд маш сайн...

6. Уурлах гээд ирвэл уучлах, ойлгох тохиргоо дээрээ тавихыг хичээ... Ямар нэг зүйл түүнийг уцаарлууллаа гээд амьдралыг нь битгий там болго...

7. Хоёулаа зөвшөөрсөн зүйлийг хойш нь бүү тавь...

8. Алдаа гаргасан бол авгай руугаа битгий бурууг нь чих... “Анхнаасаа миний буруу байсан” гэж хэлээд хариуцлагаа хүлээ...

9. Гэр бүлээ золиослож ажилдаа бүү дарагд... “Гэр бүл нэгдүгээрт” гэдгийг байнга сана...

10. Хоббигоо эхнэртэйгээ хуваалц... Тэр тухай чөлөөт цагаараа түүнтэй ярилц...

11. “Дотно” харилцаанд цаг гаргахаас гадна, түүнтэй ярилцах, онигоо ярьж инээлгэх, тэр бүү хэл, ТВ-ийн дуртай хөтөлбөрийг нь хамт үзэхэд цаг гарга...

12. Тухайн өдөр өөрт нь тохиолдсон хүндрэлээ ярих үед нь өөрийнхөө өдөртэй харьцуулж хэн нь хэцүү өдөртэй тулсан тухай бодох биш зүгээр л түүнийг сонс...

13. Халаагч, эсвэл хөшиг тогтоогчийг янзлаад өгөөч гэж эхнэрээ гуйхад үл тоож болохгүй...

14. Таргалаад байна, эсвэл өмнөх шигээ хөөрхөн байхаа больж гэх мэтийн үгсийг хэзээ ч бүү хэл... Яагаад гэвэл тэр маш их гомдох болно... Түүний оронд хааяа хааяа магтаалын үг хэлж бай...

Эцэст нь хэлэхэд, “эхнэр” гэдэг чинь “үйлчлэгч” гэсэн үг биш гэдгийг санаж гэр орны болон хүүхэд асрах ажилд нь чадах чинээгээрээ тусалж бай...

Сүхбаатарын Эрдэнэбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.