Халуун лава замдаа таарсан бүхнийг шатааж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 29-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Нэгдсэн улсын Хавайн хамгийн том арал дээр орших Килауэа галт уулнаас урссан лава нутгийн иргэдийн амьдарч буй Пахоа тосгонд тун ойрхон иржээ. Онцгой байдлын газрынхан цаг алдалгүй ажиллаж байгаа ч замдаа таарсан бүхнийг халуун лава юу ч үгүй болтол хайлуулан урсгаж, шатаасаар байна.

Халуун лава урсаж буй чиглэл дэх Пахоа тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч байгаа аж. Дээрх тосгонд 800 орчим хүн оршин суудаг гэнэ.

Энэ галт уул өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд  дэлбэрсэн бөгөөд өнөөг хүртэл халуун лава урссаар байгаа юм. Галт уулын халуун лава оргилж эхэлсэн үеэс иргэд мэдээллийг өгсөн бөгөөд маш хурдан тархсан юм байна.

Хавай мужийн амбан захирагч Билли Кеной "AFP" агентлагт мэдэгдэхдээ “Бид иргэдийг маш хурдан нүүлгэж байна. Шаардлагатай бүх арга хэмжээг авах болно. Одоогийн байдлаар хүний амь нас хохироогүй байна. Харин халуун лава 2 автозамыг дайран гарснаас болж замын хөдөлгөөн хаагдсан. Өнөөдөр 130-р хурдны замын хөдөлгөөн хаагдсан. Энэ замаар өдөрт 10 мянган машин зорчдог. Галт уулын халуун лаваас болж Хавайд онц байдал зарлаад байна” гэжээ.

Килауэа галт уул нь 1983 онд идэвхжиж, арван жилийн хугацаанд 180 гаруй айлыг орон гэргүй болгож байжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.