УИХ-ын дарга З.Энхболд: Агаарын бохирдлыг бууруулах нь ашгийн төлөө бус нэн яаралтай хийх ёстой ажил

Twitter Print
2014 оны 10-р сар 29-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр /2014.10.28/ БНХАУ-ын “Синопек” корпорацийн үйл ажиллагаатай танилцаж,  тус корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Фу Чэнюйтэй уулзалт хийв.

УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчдөд тус корпорацийн үйлдвэрлэлийн удирдлагын төвийн үйл ажиллагааг танилцуулав.

“Синопек” корпорацийн үйл ажиллагаатай танилцаж,  тус корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Фу Чэнюй уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, УИХ-ын даргыг тус корпорацийн үйл ажиллагаатай танилцаж буйд талархаж буйгаа илэрхийлээд  Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн буйгаа дуулгалаа. 

DSC_7793

УИХ-ын дарга З.Энхболд Фу Чэнюйд хандан, Монгол Улс БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс хийжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад Монгол Улсын Засгийн газар нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх  талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай. Нүүрс хийжүүлэх төслийн чиглэлээр хоёр улс хамтран ажиллах гол шаардлага нь Монгол, Хятад хоёр улсын агаарын бохирдлын өнөөдрийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахын тулд бид нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа бус, харин иргэдийн эрүүл мэндийн төлөө төр засгийн зүгээс нэн яаралтай хийж хэрэгжүүлбэл зохих ажил мөн.

Миний бие БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй өчигдөр хийсэн уулзалтын үеэр нүүрс хийжүүлэх төслийн талаар “Синопек” корпорацитай хамтран ажиллах төслийн өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, ашиглалтанд оруулах санал гаргасныг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжиж буйгаа илэрхийлсэн болохыг мэдэгдлээ.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.