“Сан Антонио Сперс” улирлын анхны ялалтыг байгууллаа

Twitter Print
2014 оны 10-р сар 29-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн шинэ улирлын анхны тоглолтууд хэдхэн мөчийн өмнө өндөрлөлөө. Энэ удаа “Сан Антонио Сперс”-“Даллас Маверикс”-ыг 101:100, “Нью Орленс Пеликанс”-“Орлэндо Мэжик”-ийг 101:84-өөр хожсон байна. Түрүү жилийн аварга “Сперс” талбай дээрээ Д.Новицки тэргүүтэй “Даллас”-ыг хожиход Т.Паркер 23 оноо, шилдэг зургаа дахь тоглогч М.Жинобили 20 оноо, Т.Данкан 14 оноо, 13 самбар, М.Белинели 15 оноо, Д.Грин 13 оноогоор багтаа тус болжээ.

Харин 2011 оны аваргуудаас М.Эллис 26 оноо, Д.Новицки 18 оноо, Д.Харрис 17 оноо, Т.Чандлер 8 оноо, 10 удаа самбараас бөмбөг авчээ. Өнөөдрийн гурав дахь тоглолт “Лос Анжелес Лэйкерс”-“Хьюстон Рокетс” багуудын хооронд болох бөгөөд удахгүй эхлэх гэж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.