Өлсгөлөн цагаан баавгайнууд оршин суугчдыг айлгах болжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 11-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн дулаарлын үр нөлөө улам ихсэж, ОХУ-ынумард нутгийн Чукотск мужийн Релкепи тосгоны ойролцоо энэ сарын 9-нд 60 гаруй цагаан баавгай цугларчээ.

Цаг агаарындулаарлын улмаас, хойд мөсөн далайн мөсөн хучлага нимгэрч, умард туйлын цагаан баавгай арга мухардахын эрхэнд тосгоны ойр хавиар идэш хайх болсон аж. Тосгоны ойролцоо цугласан цагаан баавгайнууд идэш хоол дутагдсанаас болж яс арьс  болтлоо турсан байсан гэнэ.  Релкепи тосгон 1000 гаруй оршин суугчтай бөгөөд цагаан баавгайн халдлагаас сэргийлэн тусгай харуул хамгаалалт гаргажээ.

Хятадын Олон Улсын Радио-н зураг.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.