Тархи мөнгө төлөө ажилладаг уу?

Twitter Print
2021 оны 02-р сар 12-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

Тархи мөнгө төлөө ажилладаг уу?

Таашаалын төлөө ажилладаг уу?

Ажилтнаа бүтээлч байлгахын тулд шагнал амлах нь бий. Энэ арга үр дүнгээ өгдөг. Гэхдээ шинжлэх ухааны туршилтын үр дүнд юу гэж гарсныг сонирхоцгооё.

100 хүнийг 10 багт хуваажээ. Багуудыг 5, 5-аар нь тусдаа танхимд оруулж яг ижил даалгавар өгчээ. Нэгдүгээр танхимд байгаа багуудад хэрвээ даалгавраа бусдаасаа илүү гүйцэтгэвэл багийн гишүүн бүрт 100$ шагнал өгнө гэж амлав. Харин хоёрдугаар танхимд байгаа багуудад энэ бол зүгээр л тоглоом зугаацаад ав гэж ойлгуулсан байна.

Үр дүн: Нэгдүгээр танхимын уур амьсгал дүнсгэр болж хувирчээ. Багууд зөвхөн хоорондоо шивнэн ярилцаж даалгавартаа хамаг анхаарлаа төвлөрүүлсэн байна. 5 багийн 2 нь л даалгаврыг амжилттай биелүүлсэн бөгөөд ялагч болсон багт бүгд сулхан алга ташилт бэлэглэв.

Хоёрдугаар танхим эсрэгээр дуу шуугиан ихтэй хөгжилтэйгээр даалгавраа биелүүлж эхэлсэн байна. Нэгдүгээр танхимын хамгийн сайн биелүүлсэн багаас хамаагүй илүү үр дүнтэйгээр 5 багийн 4 нь даалгавраа биелүүлсэн нь судлаачдыг гайхшруулжээ. Хамгийн сайн үр дүн үзүүлсэн багт бүгд чин сэтгэлээсээ баяр хөөртэйгээр алга ташилт бэлэглэжээ.

Дүгнэлт: Шагнал зорилго зэрэг өөрийгөө шахах шалтгаан өгөх үед хүний тархинд стрессын даавар /kортизол/ ялгарч эхэлдэг. Кортизолын нөлөөгөөр бүтээлч байдал буурдаг. Харин ямар нэгэн шахалтгүй үед тархи илүү бүтээлч байж хийсэн ажил хамаагүй үр дүнтэй, илүү таашаал авдаг гэдгийг энэ судалгаа нотолжээ.

Эх сурвалж: 100 humans

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.