Даатгал, эмнэлэг, өвчтөн

Twitter Print
2019 оны 12-р сар 19-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Би өмнө нь зүрхний өвчнөөр иш татан өнөөдрийн эрүүл мэндийн байгууллага зөвхөн мөнгөнд захирагдан эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа нь буруу тогтолцоо гэдгийг бичсэн билээ.

Энэ бүхнийг яагаад бичээд байна вэ гэхлээр монгол улсын бодлогын нэлээд нь гажуудаж, хүн төвтэй нийгэм биш, бодлого төвтэй нийгэм болоод буйг сануулах л гэж хичээснийх юм. Өнөөдрийн эрүүл мэндийн байгууллагын тогтолцоог үзүүлбэл нь
Даатгал- эмнэлэг- өвчтөн юм. Энэ нь маш буруу тогтолцоо гэдгийг хэлье. Уг нь бол Өвчтөн- эмнэлэг- даатгал гэсэн чиглэлтэй байх ёстой. Эмчилгээг өвчинд тохируулж хийдэггүй, хувиарласан даатгалын мөнгөнд тохируулж хийдэг гэсэн үг. Ингэж даатгалын өгсөн мөнгөнд тохируулахгүй бол эмнэлэг цалингүй, эм тавих мөнгөгүй болчихно.

Үүнийгээ стандартын эмчилгээ гэх юм билээ. Үүнээс болоод юу болдог гээч? Эмч нар практик боловсрол, туршлагатай болох боломжгүй болжээ. Тэдэнд ялган салгах оношлогоо шаардлагагүй учир нь зүрхний өвчнийг төдөн төгрөгөнд таарсан эмчилгээ хий гээд цаанаас нь тогтоочихсон гэсэн үг юм. Тэр заасан мөнгөнд тохирсон эмчилгээ хийнэ. Эмч нарыг муу болсон л гээд байгаа нь тэд ийм хайрцганд байгаатай холбоотой. 

Даатгал, эмнэлэг, өвчтөн зурган илэрцүүд

Нөгөө талаас нь харвал биднийг мөнгийг хасаад эрүүл мэндийн даатгалын мөнгийг идэж шамшигдуулдаг болсон. Бас нэг том алдаа нь урьдчилан сэргийлэх ажилд мөнгө гаргахаа больсон. Ийм хөгжлийн зуунд бэлгийн замын халдварт өвчний 40 хувь нь тэмбүүтэй байна гэдэг шившгийн дээд шившиг. Нийгмийн халдварт өвчин хар хайрцагны бодлого байдаг. Ямар ч улс түүнийгээ зарлаад суудаггүй. Гэтэл манай сайд яамныхан ихээхэн сүр дуулиантайгаар Тэмбүүтэй тэмцэхээ зарласан нь даанч дээ гэмээр зүйл билээ. Бодвол тэгж зарлаад түүнд зориулж баахан мөнгө гаргаад түүнийгээ л идэж уух боломж гэж харсных биз ээ.

Эмчилгээ үйлчилгээнд олддоггүй мөнгө хэдэн тэрбумаар үрэгдсэнд хэн буруутай вэ? Жирийн иргэд энэ тогтолцооны гажгийг мэдэх аргагүй юм. Энэ гажиг бүх салбарт байгаа нь бүр ч харамсалтай. Бид юу болохгүй байгааг сайн мэдэх ёстой. Алдаа мадагтай бичсэн зүйл байгаа биз. Та бүхэн уншин тунгааж учрыг ойлгоно гэдэгт итгэж байна. Нийгэм болохоо байлаа. Өөрчлөе гээд буй сэтгэл зүрхтэй хүн бүхэнд зориулав.

Санжаажавын Оюун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.