Дэлхийн банк коронавирусын халдварын эсрэг тэмцэлд 12 тэрбум ам.доллар зориулахаа мэдэгдлээ

Twitter Print
2020 оны 03-р сар 04-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн банк коронавирусын халдвартай тэмцэж буй хөгжиж буй орнуудад зориулж 12 тэрбум ам. долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Дэлхийн банкнаас мэдээлж байгаагаар дээрх мөнгийг хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, хувийн хэвшлийн салбарт тулгамдаад буй эдийн засгийн нөлөөг бууруулахад зориулах аж. Өнгөрсөн 12-р сарын сүүлээр БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улсад бүртгэгдээд байна.

Ковид-19 вирусын халдварын дэгдэлтийн улмаас улс орнуудын эдийн засгийн өсөлт буурч, зогсонги байдалд ороод байгаа билээ. Дэлхийн банк коронавирусын халдвартай тэмцэхэд зориулж байгаа мөнгөн тусламжаа нэн түрүүнд ядуу буурай, коронавирусын халдвар дэгдэх өндөр эрсдэл бүхий улс орнуудад зориулна гэдгээ мэдэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар авсан 92 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаагийн 80 мянга гаруй нь БНХАУ-д бүртгэгдээд байна. Мөн уг вирусын халдварын улмаас 3000 гаруй хүн нас бараад байгаа билээ.

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс, "Бид уг халдварт өвчний дэгдэлтийг зогсоохыг хичээж байна. Хамгийн гол нь хурдан ажиллах нь чухал. Хурдан ажилласнаар илүү олон хүмүүсийн амийг аварч чадна. Бүр их нөөц бололцоо шаардлагатай нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас бид цаг тухайд нь тусламж дэмжлэгээ хуваарилаад явна." хэмээн мэдэгджээ. Коронавирусын халдварын голомт болоод буй Хятадад лхагва гарагийн байдлаар уг вирусын халдварыг авсан 119 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 38 хүн нас бараад байна.

People wear protective mask on the subway on February 27, 2020 in São Paulo, Brazil.

БНХАУ-д коронавирусын халдвар авсан иргэдийн тоо буурч байгаа ч дэлхийн бусад улс орнуудад уг вирусын халдвар хурдацтайгаар тархаж байна. Иранд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд Ковид-19 вирусын халдварын улмаас 77 хүн нас бараад байгаа ба коронавирусын халдварын тархалттай тэмцэхийн тулд эрх баригчид 54 мянга гаруй хоригдлуудыг тодорхой хугацаагаар суллажээ.

Ираны Эрүүл мэндийн сайдын мэдээлж байгаагаар коронавирусын халдвар шинээр авсан иргэдийн тоо хоёр дахь өдрөө дараалан 50 гаруй хувиар нэмэгдсэн ба тус улсад Ковид-19 вирусын халдварыг авсан 2336 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Италид өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 50 хувиар өсч, Ковид-19 вирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 79-д хүрчээ.

Coronavirus: World Bank pledges $12bn in emergency aid-н зурган илэрц

АНУ-ын Вашингтон мужид коронавирусын халдварын улмаас 9 хүн нас бараад байна. Харин өнгөрсөн сарын 13-нд Испанид нас барсан 69 настай эрэгтэйд хийсэн задлан шинжилгээгээр түүнийг SARS-н вирусээс болж нас барсныг тогтоожээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.