Уран гулгалтын ДАШТ-ий медалийг Оросын уран гулгагч охид хамав

Twitter Print
2021 оны 03-р сар 27-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн бүх медалийг Оросын уран гулгагч охид хамав. Энэ удаагийн ДАШТ уран гулгалтын 110 жилийн ойгоор тохиож буйгаараа түүхэн юм.

16 настай Анна Щербакова дэлхийн аварга болж, 24 настай Елизавета Туктамышева уран гулгалтын хамгийн хүнд элемент гэгддэг акселийг чөлөөт хөтөлбөртөө 3 эргэлттэйгээр хоёр удаа гүйцэтгэж мөнгөн медаль зүүлээ. Харин хамгийн том дуулиан Александра Трусова байв. Медалийн таамагт дээгүүр байсан тэрбээр богино хөтөлбөрийн дараа ёрдөө 12-р байрт жагсаж дуулиан үүсгэв. Чөлөөт хөтөлбөртөө таван 4 эргэлттэй үсрэлт гүйцэтгэж ёстой л алмайруулан хүрэл медель зүүдэг байна шүү.

Анна Щербакова бол 4 эргэлттэй лутц нэг үзүүлбэрт хоёр удаа амжилттай гүйцэтгэсэн дэлхийн анхны эмэгтэй уран гулгагч юм. Богино хөтөлбөрийн оноогоор нэгт бичигдсэн түүнд чөлөөт үзүүлбэрээ хамгийн сүүлд толилуулах боломж нээгдсэн нь том давуу тал болов. Гол өрсөлдөгчдийнх нь алдаа тайвшралыг олгож, ачаалалгүй гулгаад дэлхийн аварга боллоо. Оросын ган охид уран гулгалтын дэлхийн аваргын бүх индрийг эзэлсэн -энэ анхны тохиолдол юм байна.

Э.Сарнай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.